“3 Охин” хамтлагийн гишүүдийн эрс өөрчлөлт

Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ тууштай туурвисан хамтлаг бол “3 охин” юм. Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь “Гурван охин” хамтлагийн эхлэл болсон гэдэг.

Хамтлаг анх 1998 онд “Ирээдүйн одод” өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оноос эхлэн өөрсдийн уран бүтээлээ хийж эхэлсэн байна. 2004 онд хамтлагийн одоогийн гишүүн Анхмаа нэгдсэн бөгөөд тухайн жилд хамтлагийн анхны цомог “З Охин” нэртэйгээр гарч байжээ.

Ингээд өнгөрсөн хугацаанд 3 охин хамтлагийн гишүүд хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.

Өмнө нь:

Харин одоо:

Хамтлагийн ахлагч Д.Солонго

Дашдоржийн Солонго 1984 оны 12-р сарын 27-нд төрсөн, матрын орд. 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн.

Түүний мэргэжлийн багш нь Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан С. Занаа. 2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийг “Англи хэлний орчуулагч” мэргэжлээр төгссөн.

2017 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд Find Me цомгоо гаргасан.

Хамтлагийн гишүүн Г.Анхмаа

Ганхуягийн Анхмаа 1986 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. Дуучин, жүжигчин, продюсер. 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-н кино драмын ангийг тус, тус төгссөн.

Анхмаа хамтлагийн дуунуудаас гадна бие даан хэд хэдэн уран бүтээл гаргаад буй бөгөөд хамгийн сүүлд “Waiting For You” дуугаа цацжээ. Түүний хувьд анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм.

Хамтлагийн гишүүн Х.Ану

Хишигтогтохын Ану 1984 оны 11-р сарын 1-нд төрсөн. 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн.

Түүний мэргэжлийн багш нь Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан Б. Дугармаа.

2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийн Солонгос хэлний ангийг “Багш, орчуулагч” мэргэжлээр төгссөн. Түүний дараа Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг “Нягтлан бодох бүртгэл суурьтай бизнес удирдлага мэргэжил” ээр төгссөн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!