Дэлхий дээр өмнө нь оршиж байсан хачирхалтай амьтад

Хүн төрөлхтөн үүсэхээс өмнө үлэг гүрвэлүүд дэлхийд оршин байсан нь тодорхой ч, бидний өмнө нь төсөөлж ч байгаагүй олон амьтад зэрэгцэн амьдарч байсныг та мэдэх үү?

Тэгвэл бид уг нийтлэлдээ 500 сая жилийн өмнөх ер бусын амьтдыг онцлон танилцууллаа.

1. Заантай төстэй хөхтөн амьтад

Гомпотеридае хэмээх уг амьтан нь зааны овог аймагтай холбоогүй хэдий ч зарим шинж чанараараа ижил юм. 24сая-10000 жилийн тэртээ амьдарч байсан тэднийг өвс ногоо ихтэй газар нутагладаг хэмээн үзсэн бөгөөд чулуужсан олдворууд нь Төв Ази болон бусад газраас олдсон байдаг.

2. Далайн анчин Тулли мангас

Урт бие, хурц жижиг шүдээрээ далайн амьтдыг агнадаг энэ амьтан, өнөөгийн Америкийн их нууруудад олноор нутаглах лампрейнуудын өвөг эцэг болохыг олж тогтоожээ. Тулли нь толгойн хажуу талдаа урт ишин нүдтэй, эрүүгүй амтайгаас үүдэн мангас хэмээн нэрлэгдсэн гэдэг.

3. 2,6м урттай Милипед

Том нохойтой ижил жинтэй эдгээр аварга хорхойнууд 300сая жилийн өмнө Их Британи, Герман зэрэг газруудад амьдарч байжээ. Тэдний чулуужсан олдворыг нээхэд бараг л машинтай дүйцэхүйц байсан ба тухайн үед агаар мандалд хүчил төрөгч илүү их агуулагддаг байснаас ийнхүү том хэмжээтэй болсон гэж таамагладаг.

4. Аварга далайн хавч

Эгирокассик бенмолуа хэмээн нэрлэгдэх 7 фут урттай аварга хавч 480сая жилийн өмнө далайд сэлж байжээ. Хачирхалтай нь сахарын цөлөөс олдсон эртний олдворуудаас үүдэн уг хавчны дүр төрхийг дахин бүтээсэн байна.

5. Асар том нохой зээх

Тэд өнөөгийн бидний мэдэх нохой зээхтэй төстэй боловч анааш шиг өндөр, баавгайнаас ч хүнд байжээ. 1.8сая-12000 жилийн өмнө, өмнөд Америкад байсан хамгийн том хөхтөн амьтны нэгд тооцогддог.

6. Далайн ёроол дахь Галлюциген өт

Маш сонирхолтой энэ амьтны хувьсал хөгжлийг эрдэмтэд өнөөг хүртэл тодорхойлж чадаагүй юм. Канад Хятадаас олдвор нь олдсон бөгөөд хилэн хорхойтой төстэй зарим нэг шинжийг илрүүлжээ.

7. Маш том соно

Үлэг гүрвэл оршин тогтнохоос ч өмнө палеозойн үед эдгээр соно амьдарч байсан гэх таамаг байдаг. 300 сая жилийн өмнө нэгэн цагт Францыг бүрхсэн асар том дулаан ойд үй олноороо нутагладаг байсан аж. 71см урт далавчтайгаараа, хамгийн том шавжны нэгд зүй ёсоор тооцогддог.

8. 5 нүдтэй далайн амьтан

Уг амьтныг Опабиниа гэж нэрлэдэг ба 500сая жилийн өмнө далай шаварт идэш тэжээл хайж, олзоо барихын тулд их биеэ нэгэн төрлийн гар болгон ашигладаг байжээ. Толгойдоо тэмтрүүлтэй, 5 нүд, урт биетэйгээс үзвэл үнэхээр хачирхалтай амьтан гэлтэй. Хэдий жижиг (урт нь 6см) боловч хөгжилтэй төрх, байдлаараа 100 гаруй жилийн турш эрдэмтдийн анхаарлыг татсаар иржээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!