Сүүлийн арван жилийн хугацаанд хүмүүсийн гадаад төрх, гоо сайханд хандах хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Сүүлийн үед дэлхий ертөнц шинэчлэгдэхийн хэрээр хүмүүсийн үзэл бодол ч даган өөрчлөгдөж байгаа билээ. Ихэнх хүмүүс биеийн галбир, гоо сайхны тухай стандарт, хэвшмэл ойлголтыг халж, өөрийнхөөрөө бусдын бодлоос хараат бус байхыг илүүд үздэг болжээ. Тиймээс бид орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох хэдэн жишээг хүргэж байна.

Хүмүүс өөрсдийгөө байгаагаар нь хүлээн авах нь ихэссэн ба үүнтэй холбоотойгоор загварын салбарт ч өөрчлөлт орлоо.

Олон жилийн турш загварын ертөнцөд өндөр туранхай загвар өмсөгчид ноёрхож байсан бол энэ цаг үед махлаг эмэгтэйчүүд тайзнаа алхах нь хэвийн үзэгдэл болжээ. Кейт Уэсли, Тара Линн, Палома Элсессер, Тесс Холлидей нар энэ төрлийн загвар өмсөгчдийн дунд нэлээдгүй алдартай бөгөөд Эшли Грехемийн хувьд том хэмжээтэй хувцсыг амилуулдгаараа хамгийн шилдэг нь аж.

Илүүдэл үсээ хусахаа больсон

Ихэнх эмэгтэйчүүд илүүдэл үсэндээ  санаа зовохоо больсон бөгөөд байгалиас заяасан хэвийн зүйл хэмээн үзэх болжээ.

Эшли Грэхэм, Рианна, Жэмима Кирк, Лурдес Леон болон бусад алдартай эмэгтэйчүүд биеийнхээ үсийг нуулгүй зургаа авхуулж, өөртөө итгэх итгэл нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс үүдэлтэй гэдгийг баталж байна.

Эрчүүд нүүрээ будаж эхэлсэн.

Эрэгтэй нүүр будалт нь орчин үеийн шинэ зүйл мэт санагдах ч үнэн хэрэгтээ эртний Египетэд эрчүүд эд баялаг, нийгмийн байр суурийг билэгдэж муурны нүд зурдаг байжээ. Хатан хаан 1-р Элизабетийн үед ч эрэгтэй хүмүүс нунтаг энгэсэг хэрэглэдэг байсан ба саяхныг хүртэл нүүр будалтыг зөвхөн эмэгтэйчүүдийн хийх зүйл гэсэн хэвшмэл ойлголт газар аваад байлаа. Харин өнөө цагт эрэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэгдэж, илүү олон эрэгтэй алдартнууд өөрсдийн гоёмсог нүүр будалтыг нийтэд харуулаад байна.

Олны өмнө яаж харагдах эсэхт тийм ч их санаа зовохоо больжээ

Хэдэн жилийн өмнө бид бусдад сайхан харагдах гэж чамгүй хичээдэг байсан бол өнөө цагт энгийн хувцаслалт, будаггүй төрх, замбараагүй үс зэрэг нь харин ч амар хэмээн үздэг болжээ. Алдартай одууд ч тэр целлюлит, арьсны асуудлаасаа санаа зоволтгүй, өөрийгөө хайрлах тухай зөвлөж байна.

Ихэнх жирэмсэн ээжүүд цодгор гэдсээ бахархан харуулдаг болсон.

Орчин үед гэдсээ нуухын оронд ил гаргаж явах эмэгтэйчүүд олширчээ. Үүний нэг жишээ бол дуучин Рианна юм. Тэрээр богино подволк, задгай цамц, товчгүй пальто зэргийг өмсөж олны анхаарлыг татаад авсан бөгөөд маш олон ээжүүдэд үлгэр дуурайлал болж чаджээ.

Хүмүүс интернет орчинд филтер ашиглахгүй байхыг илүүд үзэж байна.

Филтерийн тусламжтайгаар гадаад төрхөө өөрчлөх нь хэдий сэтгэл татам төгс мэт болгодог ч, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж бодит бус стандартыг тогтоож байдаг. Тиймээс филтер, нүүр будалтгүй зургаа цахим хаягт нийтэлдэг хүмүүс илүү олон болоод байна. Олны танил хүмүүсийн хувьд уг хандлагыг дэмжиж, натурал сельфигээ нийтийн сүлжээгээр тараажээ. Жишээ нь, Салма Хайек, Дрю Бэрримор, Женнифер Энистон, Лэди Гага нарын будаг болон филтергүй төрхийг инстаграм хаягаас нь харж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!