Хамгийн амттай бас хийхэд амархан Укбек маягийн махан ороомог

Амралтын өдрөөр гэр бүлийнхэндээ хамгийн амттай хоолыг хийж өгөхийг хүсдэг л биз дээ? Тэгвэл яг л таны хүсэлд нийцүүлэн амттайхан махан ороомог хийх жорыг хүргэж байна.

Томхон саванд 500 гр гурил, нэг халбага элсэн чихэр, тал халбага хөөлгөгч, 200 гр масло, 200 гр ус болон нэг халбага давс хийж гурилаа гараараа зуурна. Зуурч бэлтгэсэн гурилаа таглаж, бүлээн газар тавьж 1 цаг амраагаарай.

350 гр татсан махан дээр нэг халбага давс, хагас халбага хар перец, жижиглэж хэрчсэн нэг ширхэг сонгино нэмж сайтар базаж амтлана.

Амрааж бэлтгэсэн 4 хэсэгт хувааж, маш нимгэн болгож элдэнэ. Элдсэн гурилаа маслоор тосолж, дээр нь өөр нэг элдвсэн гурилаа давхарлаж, дахин дээгүүр нь маслоо түрхээрэй. Одоо харин амталсан махаа гурилынхаа амсар хэсэгт овоолж байрлуулна. Үүний дараа дөрвөн хэсэгт хувааж, тус бүрийг нь захаас эхэлж ороож, дотогш нугалж нарийн боов шиг хэлбэртэй болгоно.

Ингээд ороож бэлтгэсэн махан ороомогоо шарах шүүгээний тавцан дээр байрлуулна. Ингэхдээ тавцан дээрээ калькин цаас тавьсан байх ёстойг анхаар. Мөн ороомог тус бүрт өндөг түрхэж, дээгүүр нь үр цацаж өгнө.

Урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж, 200 хэмд 30-40 минут шарж игнэж болгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!