Таныг бусдаас өвөрмөц, ховорхон нэгэн болохыг илтгэх 8 энгийн сорилт

Орчин үеийн шинэ судалгаагаар олон төрлийн сонирхолтой байх нь сэтгэл ханамж, ажлын бүтээмжид эергээр нөлөөлдгийг баталжээ. Үүнтэй холбоотойгоор зарим хүмүүсд бусдын хийж чаддаггүй онцгой авьяас байдаг. Гэхдээ тэдгээр  авьяастнуудын хийж чадах зүйлсийг та ч бас хийж магадгүй шүү дээ. Хамтдаа шалгацгаж үзэцгээе.

Нэг талын хөмсгөө өргөх

Хүмүүсийн ердөө 24% нь нэг хөмсгөө өргөж чаддаг гэнэ. Ийм чадвартай хүмүүс нүүрний 14 булчингаас 5-ыг нь ашигладаг бөгөөд баруун юм уу зүүн талын булчингуудтай төрдөг. Гэхдээ бага зэрэг дасгал хийснээр хүн бүр үүнийг хийх чадвартай болох боломжтой.

Суунгаа босох

Шалан дээр завилж суугаад тэр хэвээрээ босохыг хичээгээрэй. Үүнийг хүн бүр хийхэд амаргүй бөгөөд гар, өвдөг, шуугаа ашиглаж болно. Хамгийн гол нь хөлийн тэнцвэр, уян хатан байдал хэрэгтэй. Түүнчлэн хэрэв та гараа ашиглаагүй бол 10-10, харин ашигласан бол 10-8 гэх мэтээр өөртөө оноо өгөөд уг сорилтыг туршиж үзээрэй.

Баруунаас зүүн тийш бичих

Баруунаас зүүн тийш бичих буюу толин тусгалаар бичих аргыг Леонорда Да Винчи анх нэвтрүүлсэн байна. 6500 хүн тутмын ердөө 1 нь л үүнийг хийж чаддаг ба санамсаргүйгээр ингэж бичвэл тархины гэмтэлтэй байх магадлалтай гэнэ.

Чихээ хөдөлгөх

Генетикийн хувьд зарим хүмүүс чихний булчингийн тусламжтай бага зэрэг чихээ хөдөлгөдөг. Гэхдээ энэ нь ихэнх тохиолдолд удамшлын шинжтэй байдаг бөгөөд дэлхийн хүн амын 10-20% нь чихээ мэдэгдэхүйц хөдөлгөж чаддаг байна.

Тохойгоо долоох

Олон хүн тохойгоо долоож чаддаггүй нь үнэн. Гэвч өдөрт 5 орчим хүн тохойгоо долоож чаддагаараа өөрийгөө онцгой хэмээн бодож Гиннесийн амжилтын бүртгэлд оролцохоор хүсэлт явуулдаг байна.

Хоёр гараараа зурах

Эрдэмтдийн үзсэнээр 100 хүний 1 нь хоёр гараараа зэрэг зурж, бичиж чаддаг аж. Тэдний баруун, зүүн тархины аль нь ч давамгайлахгүй оршдог учраас ийнхүү бичих чадвартай болсон байдаг.

Хэлээ хошоонгор навчны хэлбэрт оруулах

Нийт хүн амын 84 орчим хувь нь хэлээ бөөрөнхий болгож эргүүлдэг ч, ердөө 15% нь л хошоонгор навчны хэлбэртэй болгож чаддаг аж. Энэ бол үнэхээр ховор чадвар юм.

Хэлээ хамрын хөндий хүртэл сунгах

Энэхүү иогийн дасгал нь хэлний үзүүрийг тагнай өнгөрч, хамрын хөндий хүртэл сунгах үйлдэлтэй аж. Хэдийгээр хүрэхэд хэцүү ч, эрүүл мэнд болоод оюун санаанд ашигтай нь батлагджээ. Түүнчлэн үүнийг Кечари Мудра хэмээн нэрлэдэг ба гол булчирхайг өдөөдөг хамгийн хүнд дасгал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!