Ямар ч үнэтэй ресторанаас олж чадахааргүй хамгийн амттай төмс: Царай муутай ганц төмсийг чанартай хоол болгож хувиргах жор

Хүмүүсийн хамгийн ихээр авч иддэг хүнсний ногоо бол төмс. Харин төмсийг дан ганц хоолонд хийж идэх бус, өөр аргаар илүү амттай болгож идэх боломжтой. Тэр аргыг өнөөдөр та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Төмс – 7 ширхэг /том хэмжээтэй/
  • Давс, хар перец
  • Хатаасан сармис
  • Масло – 100 гр
  • Гахайн мах – 200 гр
  • Хатуу бяслаг

Төмсөө хальстай нь угааж цэвэрлээд, усанд хийж буцалгана. Буцалгасан төмсөө хүйтэн усанд хийж 15 минут байлгаарай. Энэ нь төмсийг илүү амттай, үйрсэн болгоно. Одоо төмсөө гаргаж хатаагаад гол хэсгийг нь зүсч авна. Зурагт харуулсантай ижил байдлаар зүсч аваарай.

Төмсөө маслоор тослосон шарах шүүгээний тавцан дээр байрлуулж, дээгүүр нь хайлуулсан маслоор тослоно. Үүний дараа төмсөн дээрээ давс, хар перец, хатаасан сармис зэргийг цацаж амтална. Төмсний голд нарийн хэрчсэн бяслаг, дөрвөлжилж хэрсэн гахайн мах зэргээ байрлуулаарай.

Урьдчилан халаасан зууханд төмсөө хийж, 180 хэмд 35 минут шарж жигнэж болгоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!