Ээж маань өглөө бүр үүнийг нэг аяга усанд найруулж уудаг. Хөгшрөлтийн эсрэг ямар ч бүтээгдэхүүнээс хэд дахин илүү үйлчилгээтэй!

Бид амттай, эрүүл хоол хүнсийг иддэг хэдий ч, эдгээр нь бие организмд хэрхэн нөлөөлдөг болохыг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл Их Британид амьдардаг нэгэн бүсгүй өглөө бүр куркума (Turmeric)-тай халуун ус уудаг байсан бөгөөд хэдэн 7 хоногийн дараа хоол боловсруулах эрхтний тогтолцоо сайжирч, арьсыг нь толигор болгон, өглөө сэрэхэд ямар ч асуудалгүй болсон зэргээр түүний биед мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Ингээд хамтдаа куркуматай халуун ус уухын ач тусыг мэдэж авцгаая.

“Куркума” нь Энэтхэгээс гаралтай, цагаан гааны төрлийн ургамал юм. Ихэвчлэн хоол амтлагч болон хүнсний будагны зориулалтаар ашиглагддаг. Түүнчлэн найрлаганд нь агуулагдах “куркумин” гэх бодис нь олон сайн нөлөөг хүний бие организмд үзүүлдэг байна.

1. Куркуматай халуун ус уух

Куркума нь найрлагандаа олон төрлийн өвчний үрэвслийг намдааж, хөгшрөлтийг удаашруулдаг “антиоксидант” агуулдаг. Иймд та куркуматай халуун усыг ууж хэвшээрэй.

Орц:

  • Куркума – 1/2 хоолны халбага
  • Халуун ус – 1 аяга /Халуун сүү байж болно/

Заавар:

Куркумагаа халуун усандаа хийж, сайтар хольж хэрэглэнэ.

2. Куркуматай халуун усны ач тус

1. Зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. “Тромбо” буюу тархины судас бөглөрөхөөс сэргийлнэ.

2. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Хоол боловсруулах эрхтний тогтолцоог хэвийн болгож, бодисын солилцоог идэвхжүүлнэ.

3. Элгийг хамгаална. Элэгний өвчилсөн эсүүдийг эдгээнэ.

4. Арьсыг толигор болгоно. Арьс үрчлээтэхээс сэргийлнэ.

5. Үе мөчний өвчний үрэвслийг намдаана. Мөн хаван бууруулж, “Диклофенац” өвчин тусахаас хамгаална.

6. Хорт хавдраас сэргийлнэ. Куркумагийн найрлаганд шүлт агуулагддаг бөгөөд хорт хавдар үүсгэгч эсүүд, хүчилд идэвхждэг байна.

Куркуматай халуун усны ач тус

Анхаарах зүйл: Куркумаг байгалийн гаралтай антибиотик болгон ашигладаг учраас хэтрүүлэн хэрэглэвэл аюултай аж. Иймд эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх ёстой болохыг анхаарна уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!