Гэртээ байгалийн гаралтай “мецил” хийж сурах уу? Би өөрөө мецил хийж, нүүрний будгаа арилгадаг. Арьсыг маань ч хуурайшуулахгүй их гоё шүү!

Эмэгтэйчүүдийн гоо сайхандаа түгээмэл ашигладаг нэг бүтээгдэхүүн бол нүүрний будаг арилгадаг мецил билээ. Энэ нь хэрэглэхэд хялбар тул охид бүсгүйчүүд их сонгож хэрэглэдэг. Гэхдээ энэ нь таны арьсанд олон сөрөг нөлөөг үзүүлнэ. Тиймээс гэртээ илүү эрүүл, үр дүнтэй мецил бэлтгэж болох юм.

Гадуур зарагддаг мецилийн сөрөг тал:

  • Арьсыг хуурайшуулна, гэмтээнэ.
  • Үрэвсүүлж, батга гарахад нөлөөлнө.
  • Олон төрлийн химийн бодис агуулдаг тул арьсны уян хатан байдлыг алдагдуулна.
  • Үрчлээс үүсгэнэ.

Гэртээ мецил бэлтгэх арга, орц:

  • Сарнайн ус – 90 мл
  • Касторын тос – 3 мл
  • Е витамин – 20 дусал
  • Нохойн хошууны тос – 5 мл
  • Глицерин

Хийх арга:

Танд 150 мл-ийн сав хэрэг болно.

Үүндээ бүх орцоо хийгээрэй. Саваа таглаж, маш сайн сэгсрэх хэрэгтэй.

Үүнийгээ харанхуй сэрүүн газар нэг сар хадгалж, хэрэглэх боломжтой. Та бүтээгдэхүүнээ нүүрэндээ түрхэж, хөвөнгөөр арчиж, будгаа арилгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!