Хүн ба байгалийн холбоог хамгийн тодоор харуулж чадсан хоёр гэрэл зурагчны бүтээл: Яг л үлгэрийн кино шиг харагдана

Хүмүүс бид амьдарч буй эх дэлхийтэйгээ гүн холбоотой байдаг. Харин Каролайн Хьорт, Ритта Иконен гэх гэрэл зурагчид зэрлэг байглийн төрхийг хүнтэй холбон гайхалтай зургуудыг хальснаа буулгажээ. Эдгээр нь биднийг эх дэлхийгээ хайрлах, хаанаас үүссэнийг санах маш хүчтэй сануулга болсон тул авьяаслаг уран бүтээлчдийн зарим гэрэл зургийг хуваалцахыг хүслээ.

Пянз мэт том нүд

Каролайн Хьорт, Ритта Иконен нар уран сэтгэмжээ ашиглаж дарсан энэхүү цувралын нэр нь “Пянз мэт том нүд” юм. Нордикийн ардын аман зохиолын баатруудаас санаа авсан бөгөөд орчин цагийн хүн ба байгалийн холбоог илэрхийлэхийг зорьжээ.

Өндөр настангууд байгальтай зохицон найруулгын нэг хэсэг болсон нь эдгээр зургийн онцлог болсон байна. Гэхдээ тэд зөвхөн моделийн үүргээр оролцоогүй бөгөөд олон соёлын гарал үүслийг төлөөлжээ. Тухайлбал тариаланчид, загасчид, дуучид, гэрийн эзэгтэй нар, эрдэмтэн судлаачид зэрэг төрөл бүрийн салбараас хамтран ажиллаж энэхүү төслийг дэмжсэн байдаг.

Байгаль дахь хүн

2011 оноос хойш зурагчин хос дэлхийн олон орноор аялж, хэд хэдэн оронд ахмадуудын зургийг авчээ. Ингэхдээ эргэн тойронд байгаа өвс ургамал зэргээр хувцас хийж байгальтай хэрхэн нийлж байгааг камертаа буулгасан байна.

Хьорт Иконен нар хоёул ажилдаа гар бие оролцдог ба зарим тохиолдолд санамсаргүй байдлаар таарсан хүмүүстээ зурагт оролцохыг санал болгодог байжээ.

Байгаль ба амьдралын туршлага

Энэ цувралд ахмад настнуудын хөрөг нь амьдралын туршлагыг харуулсан бөгөөд тэднээс мэдлэг, хандлага, тэсвэр тэвчээрийн тал дээрх байр суурийг асуун судалсан байна. Гол зорилго нь тогтсон хил хязгаарыг давж орчин цагийн хүмүүсд шинэ туршлагыг таниулахад орших аж.

Язгуур холбоо

Зарим үед ахмадууд зураг авах газраа өөрсдөө сонгож, энэ нь тэдний хувьд онцгой утга учир учиртай газрууд байжээ. Үүгээрээ дамжуулан хүрээлэн буй орчныг өөр өнцгөөс харах, цаашлаад хүмүүс байгалийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлэхийг эрмэлзсэн байна.

Нүд түүх өгүүлнэ

Энэхүү төслийн нэрийг гүүрэн дор амьдардаг том нүдтэй нохойны тухай ардын үлгэрээс санаа авсан гэнэ. Эдгээр зургийн утгыг ойлгохын тулд сайтар ажиглах хэрэгтэй ба сониуч зандаа хөтлөгдөн уг үр дүнд хүрснээ дурдлаа.

Камерны цаадах ид шид

Бүх зургийг мэргэжлийн камераар авдгаас гадна зурагчин ба субъект хоёулаа нарийн мэдрэмжтэй, туршлагатай байх хэрэгтэй. Төгс зураг авахад хэдэн цаг шаардагдах хэдий ч эцсийн үр дүн нь үнэхээр сэтгэл булаам байх нь мэдээж.

Аялал үргэлжилсээр

Каролайн Хьорт, Ритта Иконен нарын бүтээсэн энэхүү тусгай төсөл нь Парисын “Photo- Aperture Foundation Photobook Awards”-ын “Анхны зургийн цуглуулга” төрөлд мянга шахам бүтээлээс эхний 20-д шалгарсан юм.

Мөн дэлхийн янз бүрийн улс орнуудад сүүлийн 4 жилийн хугацаанд хийсэн 50 цоо шинэ бүтээл, аяллын тэмдэглэл зэргийг багтаасан 2 дахь цуглуулгаа ч бас гаргаад авчээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!