Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн кампусууд

Дэлхийд өсвөр насны олон хүүхдүүд ахлах сургуулиа төгссөний дараа их сургуульд орох эсэхээ шийдэж, хэрэв суралцахаар бол дор хаяж 4 жилийг сургуулийн амьдралдаа зарцуулдаг. Тиймээс, сургуулийн орчин оюутнуудын хувьд тун чухал учраас дэлхийн өнцөг булан бүрт орших хамгийн гайхалтай их сургуулиудыг сонирхуулахаар нийтлэлээ.

Цинхуа их сургууль

Цинхуа их сургууль нь Хятадын Бээжин хотод орших хамгийн элит сургууль юм. Анх 1911 онд байгуулагдсан ба одоогоор 35000 гаруй оюутан суралцдаг. Түүнчлэн 2016 онд нээгдсэн Цинхуа урлагийн музей нь 13000 гаруй урлагийн бүтээлийг ирсэн зочдод үзүүлэх боломжтой аж. Сургуулийн гол хаалга нь сонгодог загвартай гэдгээрээ оюутнуудын анхаарлыг ихэд татдаг бөгөөд Хятадын уламжлалт хэв шинжийг харуулсан гоёмсог цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай.

Колорадо, Боулдерийн их сургууль

Уг их сургууль нь Колорадо мужийн Боулдер хотод байрладаг ба 1876 онд байгуулагдаж одоогоор 30000 гаруй оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус муж бүхэлдээ уулс, үзэсгэлэнт газруудаар дүүрэн учраас энэ их сургууль ч ялгаагүй маш сайхан харагддаг. Олон хүмүүс Колорадоруу, өвлийн цагт цана болон снөүбордоор гулгах, гадаа дасгал хийх гэх зэргээр байнга очдог байна.

Маноа дахь Хавайн их сургууль

Хавайн их сургууль нь Хонолулугийн Маноа дүүрэгт орших бөгөөд үзэсгэлэнт далайн эрэг амралтын газруудаараа олны анхаарлыг татдаг. Хэдийгээр Хавайд амьдрах нь хүмүүсийн мөрөөдөл боловч, энэ сургуульд сурдаг 17000 оюутны хувьд бодит байдал болоод байна. Мөн Хавайн их сургууль нь далайн эрэгтэй тун ойролцоо учир зөөлөн ногоон зүлэг, өндөр далдуу мододыг хаа сайгүй харж болох ба алдарт Вайкики арал ердөө нэг милийн зайтай гэнэ.

Коимбрагийн их сургууль

Энэхүү их сургууль нь 1290 онд байгуулагдсан гэдгээрээ хамгийн эртний сургуулиудын нэгд яалт ч үгүй ордог. Их олон удаа нүүлгэсэн гэдэг ч 16-р зуунаас хойш нэг л байрандаа байгаа бөгөөд 20000 гаруй оюутантайгаар Португалийн Коимбра хотод байрладаг байна.  Түүнчлэн та оюутан биш байсан ч уг сургуулийн зүгээс өдөр бүр зочдод зориулан аялал зохион байгуулдаг аж.

“Рояал рөүд” их сургууль

Рояал рөүд их сургууль нь 55 жил үйл ажиллагаагаа явуулсан “Рояал рөүд-цэргийн коллеж” хаагдсаны дараа оронд нь буюу 1995 онд тус сургуулийн байранд оржээ. Түүнчлэн сургуулийн барилгыг харахад Харри Поттер цувралын цайз шиг сүрдэм санагдах нь гарцаагүй юм.

Кейптауны их сургууль

Өмнөд Африкийн Кэйптаун хотод байрлах энэ их сургууль нь 19-р зууны эхээр баригдсан учраас тус улсын хамгийн эртний их сургуульд тооцогддог. Хэмжээний хувьд нэлээд жижиг хэдий ч 30000 орчим оюутантай. Сургуулийн эргэн тойронд маш олон мод, ногоон байгууламж байх хэдий ч хамгийн сонирхолтой зүйл нь эндхийн байршил юм. Кейптаун их сургууль чөтгөрийн оргилын өмнөх хөндийд оршдог бөгөөд арын уултай хоршин гайхалтай дүр зургийг бий болгодог.

Хонконгийн шинжлэх ухаан технологийн их сургууль

Энэхүү их сургууль нь Хонконгод байдаг судалгааны сургууль юм. 1991 онд бий болсон бөгөөд бусад их сургуультай харьцуулахад нэлээд шинэ боловч үзэсгэлэнтэй хотхонтой, өндөр зэрэглэлийн их сургууль болж чаджээ. Түүнчлэн дугуй хана, урд хэсэгт тарьсан асар их мод, өндөр цагаан барилгууд нь маш орчин үеийн, өвөрмөц төрхийг бүрдүүлдэг.

Отагогийн их сургууль

Отагогийн их сургууль нь Шинэ Зеландад 1869 онд нээгдсэн анхны их сургууль юм. Энэ нь Отаго мужийн Дунедин хотод байрлах бөгөөд 19-р зууны цайз мэт хэв загвар, маш сайхан байгальтайгаараа онцлог. Одоогийн байдлаар 20000 оюутан суралцаж байна.

“Флаглер” Коллеж

Уг коллежийн том цөөрөм, олон далдуу мод болон бусад халуун орны ургамлууд, барилга дээрх улбар шар өнгийн зохицол зэргийг харахад үнэхээр ширтэхгүй байхын аргагүй. Анх 1968 онд баригдсан Флорида мужийн Сент Августин хотод баригдсан хувийн урлагийн сургууль бөгөөд 2500 хүүхэдтэйгээр оршин тогтнодог.

“Тринити” коллеж

Бараг 202000м.кв талбайг эзлэх Тринити коллежийг Ирландын Дублин хотод 1592 онд хатан хаан 1-р Элизабет үүсгэн байгуулжээ. Ирландад үзэх ёстой олон сайхан зүйлсийн нэг нь Тринити коллеж гарцаагүй мөн. Маш олон зуун жилийн түүхт барилгууд нь энд суралцаж буй 1500 гаруй оюутны анхаарлыг яалт ч үгүй татсан гэлтэй. Нэмж хэлэхэд, коллежийн асар том номын сан нь номонд дурлагчдын мөрөөдлийн газар болсон гэхэд хилсдэхгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!