Өдөр бүр усанд орвол таны биед юу тохиолдох вэ?

Бидний биеийн 60 гаруй хувийг ус эзэлдэг бөгөөд тогтмол усанд орох нь оюун санаа болоод бие махбодод эерэг нөлөөтэй. Ерөнхийдөө долоо хоногт 2-3 удаа хөөстэй ваннанд орохыг зөвлөдөг ч, ямар нэг бодисоос харшилтай бол эмчид үзүүлж, өөрт тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох нь чухал. Тиймээс усанд орох нь биед ямар давуу болоод ашигтай талтай болохыг танилцуулж байна.

Төвөггүй амьсгалахад тусална

Халуун усанд орох нь цээжинд даралт үзүүлдэгтэй холбоотойгоор уушгинд сайнаар нөлөөлдөг. Энэ үед бие организм хүчилтөрөгчөөр илүү их хангагддаг ба халуун усны уур амьсгалын зам, синусыг чөлөөлж хамрын хөндийг цэвэрлэж өгдөг.

Таныг илүү залуу харагдуулна

Хүний арьс, усыг өөртөө шингээж хуримтлуулах бүтэцтэй байдаг тул байнга усанд орсноор тэр хэмжээгээрээ чийгшилтэй байна гэсэн үг. Ялангуяа хуурай арьстай хүмүүст илүү тустай төдийгүй арьсны уян хатан чанарыг сайжруулах, толигор болгох, нүүрний үрчлээ багасгах гээд олон давуу талтай аж.

Стресстэй үед тайвшруулдаг

Орчин цагт сэтгэлийн хямралыг эмчлэх олон арга байдгийн нэг нь мэргэжлийн хүнд хандах боловч очиж зөвлөгөө авах боломж төдийлөн гардаггүйгээс гадна бүр бүр их хямралд орж ч болох юм. Тиймээс аль болох байгалийн арга ашиглах нь оновчтой бөгөөд та ердөө усанд ороход л байдал өөрчлөгдөж, олон орох тусам сэтгэл санаа сайжрах магадлал өндөр байдаг.

Бөх унтахад тусална

Хэрэв та унтахаасаа 1 юм уу 2 цагийн өмнө усанд орвол сайн унтаж амрахад тустай ба ялангуяа нойргүйдэлтэй эсвэл өндөр настай хүмүүст эерэг нөлөөтэй. Учир нь усанд орсноор булчин болон бусад эд эс зөөлөрч тайвшран стрессийг багасгах давуу талтай. Мөн энэ үед дуртай хөгжимөө сонсох нь цусны даралт бууруулж, амьсгалыг тогтворжуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Булчингийн өвдөлт намдаадаг

Булчингийн зангирлыг зогсоох цорын ганц арга нь хүйтэн усанд дүрэх гэж олон хүн боддог ч, халуун бүлээн ус ч бас үр дүнтэй аж. Булчин өвдөж байх үед тэр хэсгийг бүлээн усаар булхснаар тайвшруулж, амраах нөлөөтэй ба нэмэлтээр ванны давс хийвэл үр дүнг илүү нэмэгдүүлнэ.

Анхаарал сайжруулна

Анхааралтай байх гэдэгт аливаа зүйлийг бүрэн ухамсарлаж, тайвшрах, бодлоо цэгцлэх үйл явц ордог. Харин усанд орох нь таныг илүү өөрөөрөө байхад дэмжлэг болж, ямар нэг асуудлыг шийдвэрлэхэд  тусладаг. Үүний тулд:

  • угаалгын өрөөндөө бүдэг гэрэл асаах
  • нүдээ аниад гүнзгий амьсгаа авах
  • сөрөг бодлоос зайлсхийх
  • усанд 20-оос дээш минут байх зэрэг алхмуудыг хийснээр илүү үр нөлөөтэй байна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!