Мөнхийн сүүдэрт байдаг, нар үздэггүй 12 хот

Бид өглөө бүр нарны илч, гэрэл энергийг мэдэрч тухайн өдрөө эхлүүлдэг. Гэвч дэлхийн зарим газруудад байдал эсрэгээр эргэж нарны туяа тусах өдрийг тэсэн ядан хүлээдэг гэнэ. Гэхдээ энэ нь тухайн газарт уйтгартай байдаг гэсэн ойлголт биш бөгөөд өөрсдийн гэсэн онцгой байдлыг бий болгожээ.

Тиймээс дараах сонирхолтой газруудтай хамтдаа танилцъя.

Лондон, Их Британи /жилд ойролцоогоор 68 өдөр нар гардаг/

Лондонгийн зарим газраар борооны үүл бүхэлдээ бүрхдэг ба үүлэрхэг цаг агаартай гэдгээрээ алдартай. Гэхдээ энэ нь Лондонгийн бүх хэсгийг хэлээгүй бөгөөд жуулчид нарлаг Их Британийн нийслэлийг ч бас сонирхох боломжтой.

Жуно, АНУ /жилд дунджаар 67 өдөр нар гардаг/

Америкийн томоохон мужуудын нэгд тооцогдох Жуногийн иргэд нэгэнт хувь тавилантайгаа эвлэрчээ. Гэхдээ уг хотыг ихэнх хүмүүс томд тооцдог ч нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг зэрлэг ан амьтад эзэлдэг. Ерөнхийдөө уулс, ой мод ихтэй, дээрээс нь нарны хурц гэрэл дутагдаж байгаагаас шалтгаалан энэ газар маш цөөн хүн амтай байдаг байна.

Кельн, Герман /жилд 65 орчим өдөр нар гардаг/

Кельн бол Германы эртний соёлын төв болсон газар юм. Готик архитектур, алдарт музей, өвөрмөц хийцтэй сүм хийд зэргээр онцлогтой. Мөн үзэсгэлэн яармаг, багт наадмыг маш идэвхтэй хийдэг хөл хөдөлгөөн ихтэй газар хэдий ч нар төдийлөн сайн тусахгүй байх нь сул тал болжээ.

Бирмингем, Их Британи /жилд 62 орчим өдөр нар гардаг/

Бирмингем хотын зөөлөн чийглэг уур амьсгалаас үүдэн манан бий болсноор уг хотод нар тусахгүй байх томоохон шалтгаан болсон байдаг. Тус нутгийн 2 сая орчим оршин суугчид энэ байдалд дассан ч хааяа нэг гарах нартай өдөр жинхэнэ баяр болж, ажлаа хойшлуулахад ч хүрдэг тухай дурдлаа. Гэхдээ энэ хотод олон тооны музей, дундад зууны үеийн дурсгалт газрууд, цэцэрлэгт хүрээлэн, хөгжмийн наадам гээд нарыг түр ч гэсэн мартагнуулж чадах олон газар бий.

Кируна, Швед /жилд 61 орчим хоног нар гарна/

Уугуул иргэд Кируна хотыг “White bird” буюу “Цагаан шувуу” хэмээн нэрлэдэг. Мөн энэ хот нь хойд туйлын тойрогтой маш ойрхон оршдог тул зөвхөн 5 сараас 7 сар хүртэл нар гарч үлдсэн өдрүүдэд нь туйлын шөнө мэт бүрэнхий болж хувирдаг байна. Нэмж хэлэхэд нутгийн иргэд олон зууны турш уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа гэдгээрээ онцлогтой аж.

Рейкьявик, Исланд /Жилийн 55 орчим өдөрт нар гардаг/

Рейкьявик хотод нар ховор харагддагийг эс тооцвол бараг л диваажин шиг газар юм. Өнгөлөг байшингууд, зочломтгой иргэд, дулаан усан сан гээд маш гайхалтай бүтэцтэй бөгөөд ямар ч үйлдвэр байхгүй тул үнэхээр цэвэр агаартай, дээрээс нь байшингуудаа халуун рашаанаар халаадаг гэдгээрээ нэлээд өвөрмөц газар билээ.

Мурманск, Орос /жилд 53 өдөр нар гарна/

Мурманск нь хойд туйлын тойргийн цаана байрладаг тул бүрэнхий үе нэлээд удаан үргэлжилнэ. Ерөнхийдөө 12 сараас 1 сарын сүүл хүртэл бүтэн нартай байх ба хотын бүх иргэд энэ үеэр “Анхны нар”-ны баяр тэмдэглэдэг байна.

Ханхүү Руперт, Бритиш Колумб, Канад /жилийн 52 орчим өдөр нартай байдаг/

Номхон далай дахь Кайен арлын уг хот нь уулсаар хүрээлэгдсэн жилийн 240 хоногт бороо ордог газар юм. Үүнээс улбаалан өтгөн манан үүсэх ба далайн уур амьсгал ч үүнд нөлөөлдөг. Тиймээс жилд ердөө 50 гаруй өдөр л нар гардаг. Гэсэн ч энэ хот нь Канадын эдийн засгийн томоохон ач холбогдолтой газар бөгөөд бусад газартай урт гүүрээр холбогдсон байдаг.

Никольское, Камчатка, Орос/Жилд дунджаар 41 өдөр нар гардаг/

Никольское тосгон нь Камчаткийн томоохон хотуудтай харилцах нисэх онгоцны буудал бүхий газар аж. Энд нарны гэрэл бол маш ховор үзэгдэл юм. Мөн Оросын ховор үндэстэн болох Алеутуудын цор ганц нутаг бөгөөд уг үндэстэнүүд Аляскийн Алеутаас гаралтай нь энэ уур амьсгалд төвөггүй дасан зохицоход хүргэжээ.

Торсхавн Дани /жилд 41 орчим өдөр нар гарна/

Томоохон суурин газруудын дундаа хамгийн үүлэрхэгт тооцогддог нь Торсхавн хот юм. Гэвч уг бүрхэг уур амьсгалыг эвдэн хотын иргэд, байшингийн хана, гудамжны гэрэлтүүлэг, хашаагаа бүгдийг нь солонгон өнгөөр будсан нь хотыг тун тухтай, уйдахааргүй болгож өгсөн байдаг.

Ян- Майен, Норвеги /жилд ойролцоогоор 34 өдөр нартай байна/

Манай гарагийн хамгийн үүлэрхэг газар бол Ян Майен тосгон бөгөөд арал ихэвчлэн мананд бүрхэгдсэн тайван уур амьсгалтай байна. Тиймдээ ч байгалийн сайхан, амар амгаланг мэдрэхэд маш тохиромжтой газар юм. Мөн энэ зураг нь Ян Майен дахь зуны ердийн өдрийг харуулсан байна.

Бонус

Норвегийн жижиг хот Рюкан 6 сар огт нар хардаггүйгээс гадна маш өндөр уулстай тул нар гарсан үедээ сүүдэрлэх сул талтай байдаг. Харин 2013 онд асуудлыг шийдвэрлэж, ууланд толь суурилуулж, нарны тусгалыг хотын төв хэсэгт тусгах санааг олжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!