Хатан хааны гэр бүлийнхэн үг хэлэхгүйгээр өөрсдийн үзэл бодлоо өмссөн хувцсаараа илэрхийлсэн тохиолдлууд

Хатан хааны гэр бүлийнхэн олон нийтийн анхаарлыг тэр чигт нь татдаг тул хувцаслалтын тал дээр хамгийн нарийн ширийн зүйлийг хүртэл анхаардаг. Тэд үзэл бодлоо илэн далангүй илэрхийлэх нь ховор байхаас гадна зарим үед хориглодог тул дэлхий дахинд хувцасны өнгө, хэмжээ зэргээрээ ямар нэг далд утгыг ойлгуулахыг хичээдэг байна. Тиймээс тэд уг аргаар хэрхэн үзэл бодлоо илэрхийлснийг уншигч танд сонирхуулахад бэлэн боллоо.

Диана гүнжийн ажил хэрэгч хувцас

Гэрлэлтээ цуцлуулсны дараа Диана гүнж ордны дүрмээс давсан өөрийн гэсэн хэв маягийг бий болгожээ. Хааны гэр бүлийн гишүүдийн банзал өвдөг хүртэл эсвэл түүнээс доош байх ёстой. Гэвч түүний өмссөн банзал өвдөгнөөс хамаагүй дээгүүр байгаа нь гүнж амьдралаа өөрөө удирдахаар шийдсэний шинж хэмээн харж болно.

Ханхүү Харригийн хүрэмийн ногоон дотор

Ханхүү хааны эрх мэдлээс татгалзсан талаарх мэдээлэл нийгэмд шуурга дэгдээгээд байсан бөгөөд Меганийг үгүйсгэгчид түүнийг Харри болон гэр бүлийнх нь хооронд хагарал үүсгэсэн гэж үзжээ. Уг зурагт хунтайж Харри, Меган Маркел нар хааны гэр бүлийн гишүүдийн хувьд сүүлчийн удаа гарч ирснийг харуулж байна. Гэсэн хэдий ч Харри эхнэрээ бүрэн дэмждэг гэдгээ илэрхийлж, түүний даашинзтай төгс хослуулан хүрэмнийхээ дотрыг ногооноор хийлгэсэн нь хосуудын эв нэгдлийн чимээгүй илэрхийлэл болжээ.

Кейт Миддлтоны эрхэмсэг энгэрийн зүүлт

Кейт Миддлтон бусад улс орнуудаар айлчлахдаа тухайн улстай холбоотой хувцас хэрэглэл, гоёл чимэглэл зүүдэг. Жишээ нь, энэхүү  зургийг Ямайкад авсан бөгөөд тэндхийн шувууны хэлбэртэй том энгэрийн зүүлтээр өөрийгөө чимжээ.

Меган Марклын адислагдсан даашинз

Австралид айлчлахын өмнө хунтайж Харри Меган нар хүүхэд хүлээж байгаа талаараа мэдээлсэн. Харин Меган Сиднейд буцаж ирэхдээ Австралийн загвар зохион бүтээгч Карен Жигийн хийсэн цасан цагаан даашинзыг өмссөн харагдав. Энэ нь Австралируу чиглэсэн арга хэмжээ нь сайн мэдээний сэжүүр дагуулсныг илтгэх аж.

Кейт Миддлтоны  даашинз

Дээр дурдсанчлан тэрээр тухайн газрын онцлогийг шингээн хувцасладаг бөгөөд уг зурган дээр Карибын тэнгисийн аяллын үеэр эртний Маяачуудын уламжлалаар чимэглэсэн даашинз болон цүнх барьсан нь ээлжит нэгэн аяллынх нь хэв шинж харагдаж байна.

Хатан хаан Элизабетийн малгайн дээрх нил ягаан өд

Ханхүү Харри, Меган Маркл нарын хуримд зориулж 2-р Элизабет шар болон нил ягаан өнгө давамгайлсан хувцас өмссөн байлаа. Харин сэтгэл судлалын өнгөний мэргэжилтэн Жүн Маклеод нил ягаан өнгийн оруулга нь ач хүүгийнхээ сонгосон охиныг сайшааж байгаагаа илэрхийлэх хэлэмж болжээ.

Өөр нэг сонирхолтой зүйл нь түүний зүүсэн энгэрийн зүүлт бөгөөд энэ нь хатан хаан Мэригийнх байсан нь мөн л Меганыг дэмжсэн дохио байлаа.

Кейтийн маргадын өнгөтэй даашинз

Тэрээр уг даашинзны санаагаа хатагтай Дианагаас аван хийлгүүлжээ. Диана 80-аад онд өргөн ханцуйтай ийм өнгийн даашинзтай байсан ба Кейт үүнийг илүү орчин үеийн загварт оруулж, хадам ээж болон хүлээн авалтандаа хүндэтгэл үзүүлжээ.

Кейт Миддлтоны царс модны навчны хэлбэртэй энгэрийн зүүлт

Кейт Миддлтоны хувьд царс мод маш чухал. Учир нь төрсөн нутаг Беркширийн бэлгэдэл нь царс мод бөгөөд хунтайж Уйльямын эхнэр тэрээр 3 ширхэг ийм төрлийн тэмдэгтэй. Мөн энэ нь Кейтийг язгууртан угсаатай гэдгийг онцолдог байна.

Нэмэлт: Хатан хаан Элизабетийн гар цүнх

Хатан хааны гэр бүлийн ажилтнууд 2-р  Элизабет туслахууддаа бараг Жеймс Бондын авхаалж самбаагаар нууц дохио илгээдэг хэмээн баталжээ. Тухайлбал, хэрэв ярианы үеэр хатан гар цүнхээ нөгөө гартаа шилжүүлбэл хэлэлцээрийг хурдан дуусгахыг хүсэж байгааг, харин цүнхээ ширээн дээр тавивал тааламжгүй байгааг илэрхийлэх хэлэмж болдог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!