Арьсныхаа онцлогт тохируулан нүүрээ арчлах аргууд

Бид нүүрэндээ тохирох, тохирохгүй бүтээгдэхүүнийг түрхэж, арьсаа гэмтээх нь бий. Харин та өөрийнхөө арьсны онцлогт тохируулан нүүрээ арчилснаар өөгүй цэвэрхэн царайтай болох боломжтой юм. Бид та бүхэндээ арьсаа хэрхэн арчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

1. Холимог арьс

  • Өөр өөр онцлогтой нүүрний хэсгүүдэд тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Нүүрний тослог хэсэгт хатаах үйлчилгээтэй харин хуурай хэсэгт чийгшил өгөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн ийг сонгоорой.
  • Спиртны найрлагатай тоник хэрэглэж болохгүй. Харин үүний оронд “салицили”, “АНА” хүчилтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөе.
  • “Гликол” хүчилтэй бүтээгдэхүүн ч мөн хэрэглэж болно. Энэ нь арьсны тослогийг тэнцвэржүүлж өгдөг.
  • Давирхайтай тос хэрэглэж, батга, үрэвслийн эсрэг тэмцэж болно.

2. Хуурай арьс

  • Хуурай арьстай бол хамгийн гол нь хангалттай хэмжээний чийгшил өгөх шаардлагатай.
  • Нүүрээ савандаж угаах хэрэггүй. Мөн скраб, шавран маскаас аль болох татгалзаарай.
  • Орой унтахаас 1-2 цагийн өмнө чийгшүүлэх тос түрхэж, унтахын өмнө угааж, илүүдэл тосыг арилгах хэрэгтэй.
  • Өдөрт 1-ээс илүү удаа шүршүүрт орох шаардлагагүй.
  • Агаар чийгшүүлэгч ашиглаж, арьсандаа чийгшил өгч байгаарай.

3. Тослог арьс

Тослог арьс нь ердийн арьснаас илүүтэй онцгой анхаарал, халамжыг шаарддаг.

  • Гараараа нүүрэндээ бүү хүр.
  • Нүүрээ өдөрт 2 болон түүнээс дээш удаа, хүйтэн бүлээвтэр усаар угааж байгаарай. Халуун, бүлээн усаар угааж болохгүй бөгөөд энэ нь тосны ялгаралтыг нэмэгдүүлдэг сөрөг талтай.
  • Сүүн шингэн ашиглаж, нүүрээ цэвэрлэнэ.
  • Спиртын найрлагатай тоникоос аль болох татгалзах хэрэгтэй. Энэ нь арьсыг хуурайшуулж, арьсны халим (sebum)-ыг нэмэгдүүлдэг. Арьсны халим нь тос ялгаруулагч булчирхай бөгөөд нүүрийг улам ихээр тослогтуулж, батга үүсгэдэг. Иймд та “салицили” хүчилтэй бүтээгдэхүүн, тоник хэрэглэж байгаарай.
  • Хэт их энгэсэг түрхэх хэрэггүй. Энэ нь арьсны нүхүүдийг бөглөж, батга үүсгэх сөрөг талтай.
  • “Лосьон” болон гелийг хэрэглэж хэвших нь арьсны нүх сүв битүүрэхээс сэргийлдэг.
  • Хэрэв таны арьсан дээр батга гараад байвал, устөрөгчийн хэт исэл, “салицили”, “АНА” хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй.

4. Хэвийн арьс

Хэвийн арьстай хүмүүсийг азтай гэж нэрлэж болох юм. Учир нь тэд арьсандаа онцгой анхаарал хандуулах шаардлагагүй бөгөөд өвлийн цагт хэрэгтэй амин дэмээр нь тэтгэж, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Харин нас яваад ирмэгц, арьс хуурайшиж эхэлдэг тул тохирсон бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.

  • Нүүр угаагч

Та нүүр угаагч авахдаа орц, найрлагыг нь үргэлж анхаарч байгаарай. Хэрэв таны сонгосон нүүр угаагч дор дурдах тэмдэглэгээтэй байвал аль болох худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй.

  • Натрийн лаурил сульфат – Sodium Lauryl Sulfate (SLS)
  • Натрийн лаурет сульфат – Sodium Laureth Sulfate (SLES)
  • Натрийн миртсульфат – Sodium Myreth Sulfate (SMS)
  • Эрдэсийн тос – Mineral Oil

“Мицеляр” ус нь нүүр будгийг хялбархан арилгадаг тул охид бүсгүйчүүд ихээр сонгож, хэрэглэх болсон билээ. Харин нүүрээ тус бүтээгдэхүүнээр цэвэрлэсний дараа усаар угаах шаардлагагүй. Гэвч хэрвээ тухайн хүн өөрөө бүтээгдэхүүнийг ашигласны дараа эвгүй мэдрэмж төрвөл усаар угаах хэрэгтэй.

  • Тоник түрхэх

Нүүрээ угаасны дараа тоник түрхэж, арьсны “pH” балансыг тэнцвэржүүлэх шаардлагатай байдаг. Гэхдээ тоникыг арьсандаа түрхэх бус шүршиж хэрэглэх нь илүү тохиромжтой. Мөн тоникоос илүүтэй савласан эрдэст усыг хэрэглэх нь зохимжтой. Гэхдээ тус усыг задалснаас хойш 3 хоногийн дотор хэрэглэж дуусгах хэрэгтэйг анхаараарай.

  • Чийгшүүлэх

Хэрэв таны чийгшүүлэгч тос:

“Гиалурон”-ын хүчил (Sodium Hyaluronate)

Шүвтэр (Urea)

“Пропилен гликоль” (Propylene Glycol) агуулсан бол сайн нөлөөтэй гэж ойлгож болно.
Мөн арьсыг нарнаас хамгаалах ёстой бөгөөд нарнаас хамгаалах тос авахдаа “SPF”, “UVA”, “UVB” гэх тэмдэглэгээтэйг нь сонгоорой. Тус тоснууд нь С, Е витаминаар баялаг байх ёстой юм.

Тосоо гэрээс гарахаас 1 цагийн өмнө түрхэх бол, шөнийн тосыг унтахаас 1-3 цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Хэт их тос түрхэж болохгүй бөгөөд энэ нь арьсны нүхийг бөглөж, амьсгалах боломжийг үгүй хийдгийг бүү март. Мөн яг орондоо орохын өмнө илүүдэл тосоо арчиж болох юм.

Арьсаа толигор байлгахын тулд доор дурдах дүрмүүдийг дагаарай. Үүнд:

  • Нарны тос түрхэлгүйгээр гадагш гарахаас зайлсхийх
  • Тамхи татаж болохгүй
  • Ус сайн уух
  • Нүүрний будагтайгаа унтаж болохгүй
  • Нүүрээ хүйтэн усаар угаах
  • С витаминаар баялаг хоол хүнс ихээр хэрэглэх
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!