Шөнөжин хөрвөөж, сайн нойр авч чадахгүй байгаагийн гол 6 шалтгаан

Хангалттай унтах нь эрүүл мэнд болоод сэтгэл санаанд туйлын чухал хэдий ч заримдаа шөнөжин хөрвөөж өглөө нь амраагүй мэт хөшүүн сэрэх тохиолдол тулгардаг. Үүнд амьдралын хэв маяг, буруу зуршил гээд бидний төдийлөн анхаарч байгаагүй хүчин зүйлс нөлөөлдөг учраас нойр хугасладаг дараах шалтгаануудад анхаарлаа хандуулна уу.

Унтлагын өрөөндөө хивс дэвсэх

Хивс нь унтлагын өрөөнд аятайхан өнгө нэмж, тав тухтай байдал бий болгодог ч, маш их тоос цуглуулж харшил үүсгэдэг. Ингэснээр ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох гээд олон асуудлыг дагуулж эргээд нойрыг саатуулах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс унтлагын өрөөндөө аль болох хивс тавихгүй байж, шаардлагатай тохиолдолд илүү жижиг хивс сонгох нь дээр гэж үздэг.

Амралтын өдрүүдээр их унтах

Хэрэв та өглөө бүр ажилдаа амжиж очихын тулд эрт босдог бол амралтын өдрүүдээр хэдэн цаг ч гэсэн илүү унтахыг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ долоо хоногт дор хаяж нэг удаа оройтож унтан, аажуухан сэрэхэд нойрны хэмнэл өөрчлөгдөж, чанарт нөлөөлдөг байна. Тиймээс амралтын өдрүүдэд ч гэсэн ижил цагт унтаж сэрэх нь сайн унтахад тустай.

Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Өдөр тутамдаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь унтаж амрахад саад учруулж болзошгүй. Учир нь сүү нь унтах цаг болоход тархинд дохио өгдөг мелатонин хэмээх дааврыг идэвхжүүлэх хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг бөгөөд нойргүйдлийн эмчилгээнд хүртэл сүү орсон байдаг.

Халаагуураа хэт халаах

Гадаа хүйтэрсэн үед халаагуураа асаагаад дулаан хөнжлөө нөмрөөд унтах хэдий сайхан ч, сэргэх сэрэхийг хүсвэл бага зэрэг хүйтэн өрөөнд унтах хэрэгтэй. Судалгаанаас харахад хүмүүс хүйтэн орчинд илүү сайн унтдаг бөгөөд өрөөний температур нь чимээ шуугианаас илүү нойронд нөлөөлдөг гэнэ.

Оройн цагаар амттан идэх

Оройн хоол идсэний дараа чихэрлэг зүйл идмээр санагддаг нь худал биш. Гэхдээ энэ нь мөн л нойрны чанарт сөргөөр нөлөөлөх ба унтахаасаа өмнө ойролцоогоор 4 цагийн өмнө ямар нэг зүйл идэх нь таныг илүү хурдан унтахад тусална.

Орондоо орохоос өмнө халуун шүршүүрт орох

Хүний бие цаанаасаа амрахад бэлтгэж температураа бууруулж байдаг. Гэтэл энэ үед халуун усанд орвол байгалийн зүй тогтол алдагдаж, шөнийн турш биеийн хэм халуун болж, улмаар халууцан унтаж чадахгүйд хүргэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!