Эмээ өвөө нарын 20-р зуунаас ашигласаар ирсэн лайфхакууд

Хүмүүс бид олон зууны турш мэргэн ухаанаар янз бүрийн зөвлөгөө, арга замыг бий болгосоор ирсэн бөгөөд цаг хугацаа хурдтай өөрчлөгдөж байгаа хэдий ч эдгээр зөвлөмжүүд илүү үнэ цэнтэй болж өнөөгийн амьдралд хэрэг болсоор байна. Тиймээс энэ удаа өндөр настнуудын туршлага дээр үндэслэн тухайн үед хэрэглэгдэж байсан сонирхолтой лайфхакуудыг танилцуулж байна.

  • Хэрэв та хаа нэг тийшээ явах шаардлага гартал цэцэг услах хүн байхгүй бол дараах аргыг хэрэглэж болно. Ямар нэг савыг усаар дүүргээд цэцэгтэй савнаас бага зэрэг өндөрт тавиарай. Дараа нь өргөн утас эсвэл татлага авч нэг үзүүрийг нь устай саванд хийж, нөгөө үзүүрийг нь цэцэгтэй саванд бэхлэх хэрэгтэй. Ингэхдээ утасны үзүүрүүдэд хүнд зүйл уяж хийхээ мартаж болохгүй бөгөөд таныг байхгүй байсан ч дуслын системийн адил утсаар ус дамжин цэцэг услагдана гэсэн үг.

  • Гэрт байгаа гоёмсог ваараа санамсаргүй хагалчихвий гэж санаа зовж байвал дотор нь элс хийгээд үзээрэй. Ингэснээр илүү тогтвортой болж шүргэх төдийд унахгүй.
  • Лонхны дотор талыг цэвэрлэхийн тулд бага зэрэг элс хийж байлгаад дээрээс нь ус нэмж хийн сэгсэрвэл маш сайн цэвэрлэгдэх болно.
  • 2-р хоолны төмсийг идэхэд бутарсан болгомоор байвал давстай хамт чимх элсэн чихэр хийх хэрэгтэй. Үүний дараа төмсөө уснаас шүүгээд дунд зэргийн гал дээр хуурч, үе үе хутгахад хангалттай.

  • Гарнаас сонгино үнэртэхээс сэргийлэхийн тулд хэрчихээсээ өмнө цоохор майлзаар арчих ёстой.
  • Сонгино хэрчиж байхад нүднээс нулимс гардгийг хүн бүр мэднэ. Харин үүнийг зогсоохдоо жижиг хэмжээтэй талх амандаа зуувал нүд аргахгүй байх давуу талтай.
  • Хөргөгчгүй нөхцөлд өндгийг удаан хадгалахын тулд саванд өндгөө хийж дээрээс нь булах хэмжээний их давс асгавал удаан хадгалах боломжтой.

  • Заримдаа хоол хийхдээ тогооныхоо тагийг авч болгох шаардлага гардаг. Энэ үед ердийн модон хавчаараар тагны аль нэг хэсгээс хавчаад таглавал зай гарч, дэврэх нөхцөл үүсэхгүй.
  • Нимгэн шилэн эдлэлийг угаахдаа хагалахгүйн тулд эхлээд бүхлээр нь усанд дүрж гаргах шаардлагатай бөгөөд ингэвэл хагарах эрсдэл нь хамаагүй бага байх болно.
  • Торон эд зүйлийг цэвэрлэхэд багагүй хөдөлмөр шаарддаг. Тиймээс кальцитай магнийн нунтгийг торон зүйлийнхээ дээрээс цацаж цаасаар хучих ба хүнд зүйлээр дарж, 2 хонуулах хэрэгтэй. Ингэснээр санаанд ч оромгүйгээр маш сайн цэвэрлэгдсэн байна.

  • Бага зэрэг шарлаж хатсан цэцгийг буцааж сэргээх боломжтой. Үүний тулд цэцэгсийг халуун устай саванд хийж хөрөх хүртэл нь хүлээгээд дээш хөвж гарсан хэсгийг нь ялгаж хайчилна. Харин үлдсэн цэцэгсээ өөр хүйтэн устай саванд хийснээр эргэж ургах нөхцөл бүрддэг.
  • Заримдаа шинэ гутлын ул алхаж байхад их чанга чяхарч дуугардаг учраас гутлынхаа улыг тосонд дүрж бага зэрэг шингээж өгвөл уг дуу гарахаа больдог байна.
  • Хэрэв гэрт ямар нэг зүйл эвдэрвэл хэлтэрхийг нь хаях гэж гараараа түүх хэрэггүй. Үүний оронд хаях дөхсөн даавууг авч усаар норгоод арчих байдлаар хамж авбал цэвэрхэн бас аюулгүй байх болно.

  • Лааг лааны суурьлуу хийх гэтэл зуураад нэг л орж өгөхгүй байвал лааныхаа үзүүрийг халуун усанд дүрээд гаргаарай. Энэ үед лаа илүү зөөлөрч, хялбархан тогтох боломжтой.
  • Том савтай шингэнийг асгахгүйгээр юүлэх нэлээд хэцүү байдаг. Гэхдээ үүнийг хөнгөвчлөхийн тулд дөрвөн хуруугаараа савны бариулаас атгахын зэрэгцээ эрхий хуруугаараа савны амсараас барих хэрэгтэй.

  • Мэрэгч амьтдаас салахыг хүсч байвал гэрийнхээ өнцөг булан бүрд улаан перец цацаад үзээрэй. Яагаад гэвэл хулгана, оготно зэрэг мэрэгчид перцний үнэр амтанд тун дургүй учраас тоо нь эрс багасаж, дахин үзэгдэхгүй байх магадлал өндөр байна.
  • Биеийн аль нэг хэсэгт хөхөрч хавдсан үед байцааны навчийг тухайн газартаа тавьж боовол өвдөлт намдаах, хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ хэт өвдөж, байдал өөрөөр эргэвэл яаралтай эмчийн тусламж авах ёстойг санаарай.

  • Зарим тохиолдолд элсэн чихэр бөөгнөрч хатсан байдаг шүү дээ. Харин үүнээс сэргийлэхийн тулд элсэн чихрийн саванд бага хэмжээтэй талх хийх хэрэгтэй ба энэ нь чийгийг өөртөө шингээж, бөөгнөрөл үүсэхээс хамгаалж чадна.
  • Тосон будгаар зурсан зургийг тоос шорооноос нь салгах нэгэн ухаалаг арга бол эхлээд цэвэрхэн даавуугаар зургаа арчина.Үүний дараа нэг ширхэг төмс авч голоор нь зүсээд зүссэн талаар нь бохирдсон хэсгийг үрж, арчсанаар зураг анхных шигээ шинэ мэт болох боломжтой.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!