Хайр дурлалд хил хязгаар байдаггүй гэдгийг баталсан онцгой хосууд

Бид багаасаа л кино, үлгэр зэргээс санаа авч дурлалт хосуудыг төсөөлөхдөө, эмэгтэй нь урт үс туранхай биетэй, харин эрэгтэй нь булчинлаг найз бүсгүйгээсээ өндөр байх ёстой хэмээн бодсоор иржээ. Зарим талаараа ийм тогтсон жишиг хүмүүсд жинхэнэ хайраа олоход саад болдог нь харамсалтай. Гэвч бусад хүмүүсийн бодлоос санаа зоволгүй, хайр дурлалдаа ямар нэг стандарт тогтоогоогүй хосууд бидний эргэн тойронд цөөнгүй бий. Тиймээс хүмүүсд өөрөөр сэтгэх боломж олгож урам өгөх үүднээс хэвшмэл ойлголтоос салсан гайхалтай хосуудын жишээг хүргэж байна.

Пауло Габриэль Да Силва Баррос болон Катюсиа Лие Хошино

Бид энэ удаагийн жагсаалтаа хамгийн намхан буюу хамтын өндөр нь ердөө 181.41 см хүрэх хосуудаар эхлүүлэхээр шийдлээ. Тэд хуримаа хийснийхээ дараа албан ёсоор Гиннесийн амжилтын эзэд болсон бөгөөд олны анхааралд маш их өртдөг ч хамтын хүчээр даван туулахад төвөггүй байдаг аж. Хосууд “Бид хэдий намхан ч, хоёр биенээ хайрлах асар том зүрхтэй” хэмээн хэлжээ.

Антон Крафт болон Чайна Белл

Антон Крафт бол 132см өндөртэй бодибилдингийн тамирчин бөгөөд өөрийн жинг 4 нугалсантай тэнцэх зүйл өргөж чаддаг дэлхийн цорын ганц хүн юм. Харин тэрээр амьдралынхаа гол амжилтыг 190.5см өндөртэй трансжендер эмэгтэй Чайна Беллтэй гэрлэсэн явдал гэж үздэг. Тэд өөр хоорондоо ялгаатай байсан ч, бие биеэ маш сайн ойлгон нэгдэж чаддагаараа тун сайхан хосууд гэдгээ баталж байна.

Шон Стефенсон, Минди Книсс нар

Сэтгэл зүйн илтгэгч Жон Стефенсон болон Минди Книсс нар 2012 онд найзын холбоогоор дамжуулан танилцаж, улмаар хуримаа хийжээ. Стефенсоны хувьд ямар ч нөхцөлд өөрийн боломжоо хэрхэн ашиглах ёстойг харуулсан жинхэнэ жишээ болсон хүн юм. Тэрээр ясны өвчтэй төрсөн бөгөөд 18 настайд нь биеийн ихэнх хэсэг буюу бараг 200 яс нь хугарсан гэдэг. Харин хосын амьдралаа эхлүүлснээс хойш цахим сүлжээний харлуулагчид нэлээд шүүмж бичсэн ч, эхнэр Минди нь түүнтэй гэрлэсэндээ үнэхээр аз жаргалтай байгаагаа хэлжээ.

Габриэль, Виктор Пералта хоёр

Манай жагсаалтын дараагийн хосоор дэлхийн хамгийн их өөрчлөлт хийгдсэн хос, Гиннесийн дээд амжилтын эзэд болох Виктор, Габриэла нар тодорчээ. Тэд биеийнхээ бараг бүх хэсэгт шивээстэй ба цоолбор, суулгац гэх мэт 80 орчим зүйл хийлгэсэн байна. Хос хоёр гэрлээд 20 жил болж байгаа бөгөөд бие биедээ “Төгс” зохицдог хэмээн үзэцгээдэг.

Ник Вуйчич болон Канас Мияхара

Ник гар хөлгүй мэндэлснээс үүдэн багаасаа сэтгэл санаа, бие бялдрын хувьд бусдаас өөр өсжээ. Гэсэн ч Канас түүнд анхны харцаар дурлаж, хүчтэй татагдсанаа дурсжээ. Одоо тэд

4 хүүхэдтэй ба гайхамшигт хайрын тод жишээ болсоор байна.

Элизане Силва, Франсинальдо Да Силва Карвальо нар

Элизане Силва бол 6 фут 8 инч өндөр Бразилын хамгийн өндөр эмэгтэй юм. Ийм өндөр болсон шалтгаан нь  өсөлтийн даавар хэт их ялгардаг “Гигантизм” гэх хоргүй хавдарын эмгэг аж. Харин түүний нөхөр ердөө 5фут 4инчийн өндөртэй хэдий ч Элизанед жирийн хүн шиг хандаж, саяхан анхны хүүхдээ өлгийдөн авсан аз жаргалтай гэр бүлийн нэг билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!