Нурууны өвдөлтийг богино хугацаанд намдаах 6 арга

Нурууны өвдөлт нь хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг өвчин боловч дуртай спортоороо хичээллэх, ажлын бүтээмж гаргах зэрэг ердийн амьдралд нэлээдгүй саад учруулдаг. Тиймээс нурууны өвдөлтийг намдаахад туслах үр дүнтэй аргуудаас хуваалцаж байна. Гэхдээ өвдөлт тэсэхийн аргагүй болсон үед яаралтай эмчид хандах ёстойг анхаараарай.

Хөлөндөө массаж хийх

Хөлийн массаж нь маш сайн тайвшруулахаас гадна нурууны өвчинг намдаахад тусалдаг. Түүнчлэн эрхий хуруугаараа хөлний дотор талын нум хэсэгт дээш доош иллэг хийснээр нурууны мэдрэлийн систем дэх цусны урсгалыг сайжруулж, өвдөлтийг намдаах боломжтой.

Нэг аяга турмериктэй сүү уух

Турмерик нь антиоксидант болон үе мөчний үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай бөгөөд 1/2 цайны халбага нунтаг турмерикыг нэг аяга бүлээн сүүтэй хольж, унтахынхаа өмнө уувал нуруу болоод бусад үе мөчний өвдөлтөд ч сайн нөлөөтэй юм.

Халуун шүршүүрт орох

Завгүй өдрийн дараа халуун шүршүүрт орж ядаргаа стрессээ тайлахад бие тун сайхан амардгийг хүн бүр мэднэ. Гэхдээ үүгээр зогсохгүй халуун ус нь булчингийн агшилтыг бууруулан, цусны урсгал нэмэгдүүлж, улмаар нурууны өвдөлт багасахад нөлөөлдөг байна.

Орондоо эрт орох

Таны нуруу байнга өвддөг бол хангалттай унтах нь маш чухал аж. Учир нь хүний бие унтаж байхдаа эдгэрдэг ба сайн нойр авахад өглөөг эрч хүчтэй сэргэг угтах боломжийг ч бас бий болгох нь гарцаагүй.

Кафейны хэрэглээгээ багасгах

Кафейн нь булчинг чангалж, нурууны өвчин архагшихад хүргэдэг. Тиймээс энэ төрлийн хүнсний зүйл болох кофе, кола зэргийн хэрэглээг танах нь эргээд нуруу хөшин, нойр хулжихаас сэргийлнэ.

Өндөр өсгийтөөс татгалзах

Өсгийтэй гутал нь эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг ч, нурууны өвдөлтийн бас нэг шалтгаан болж байдаг. Мөн ийм гутал нь хүндийн төвийг өөрчилж, нуруунд ачаалал өгдөг учраас аль болох нуман хэлбэрийн ултай гутал сонгохыг хичээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!