Алдартнуудын дурсамжаасаа арчиж хаяхыг хүсдэг бүтэлгүйтлүүд

Тэд олны танил ч гэлээ бидэнтэй л адил хүн учраас эвгүй байдалд орох тохиолдол үе үе гарах нь мэдээж. Гэхдээ биднээс ялгагдах зүйл нь алдаа гаргах төдийд л видео бичлэгт аль хэдийнээ бичигдсэн байх явдал юм. Харин зарим олны танилуудын хувьд хувцас нь урагдаж, тайзны тоглолт бүтэлгүйтсэн ч юу ч болоогүй мэт үргэлжлүүлдэг нь гайхалтай. Тиймээс алдаа гаргах нь тийм ч ичмээр зүйл биш гэдгийг ойлгуулах үүднээс уг мэдээллийг танилцуулж байна.

Блэйк Лайвли

Дэлхий дээрх бүх эмэгтэй хуримын өдрөөрөө төгс байхыг хүсдэг. Харин алдарт жүжигчин бүсгүй энэ чухал өдрөөрөө тун азгүй тохиолтой учирчээ. Энэ тухай Рейнольдс, Блэйк нар ярихдаа ” 2012 оны хуримын ёслолын үеэр Флоренс Уэлчийн дуулахыг сонсож байтал Блэйкийн даашинз хиймэл очинд түлэгдэж, хэсэг газраа цоорсон” хэмээн ярилцлагынхаа үеэр гэнэтийн тохиолдлоор хуваалцжээ.

Хэдийгээр энэ нь Блэйкийн хувьд маш сэтгэл гонсойлгом хэрэг болсон ч нөхөр нь түүнд “Чи энэ төрхөөрөө илүү үзэсгэлэнтэй харагдаж байна, үүний ачаар хэзээ ч мартагдахгүй дурсамжтай боллоо” гэж урам өгч байжээ.

Тэйлор Свифт, Канье Уест нар

Дуучин Тэйлор Свифт 2009 онд “You belong with me” дуугаараа финалд шалгарсан дуучид болох Бейонси, Леди Гага, Пинк нарыг ардаа орхиж “Best Music Award”-ын шагнал хүртэж байжээ. Гэвч түүний гайхалтай мөчийг реппер Канье Уэст тасалж, тайзруу дайран орж ирээд “Тэйлор, чамд баяр хүргэе. Гэхдээ Бейонси бүх цаг үеийн хамгийн шилдэг клиптэй дуучин юм шүү” гэж хэлээд 19 настай Тэйлорыг эвгүй байдалд оруулахын зэрэгцээ олныг тун ч их гайхшируулаад авчээ. Дараа нь Тэйлор энэ явдлын талаар хэлэхдээ “Би тэр үед 5 минутын дараа амьд тоглолтод оролцох ёстой байсан тул тэгээд л яваад өгсөн. Гэхдээ би үүнд цочирдоогүй гэж хэлэхгүй” хэмээн тайлбарлажээ.

Оливиа Родриго, Тэйлор Свифт хоёр

Оливиа Родригес 2022 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр 3 цомын эзэн болсон бөгөөд үүний дараа гэрэл зургийн өрөөнд зургаа авхуулж байхдаа нэг шагналаа унагаж, тэр нь санаснаас хурдан хагарчээ.

Мөн энэ бүтэлгүйтэл 2010 онд Тэйлор Свифтэд тохиолдсон гэдэг. Алдарт дуучин уг ёслолд 40 гаруй удаа нэр дэвшиж, 4 шагналыг хүртсэнээр хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэжээ. Гэвч Тэйлор Родригесын нэгэн адил шагналаа унагасан нь тэдний давхцсан тохиолдол болсон гэлтэй.

Женнифер Лоуренс

Женнифер Лоуренс анхны Оскарын эмэгтэй дүрийн шагналаа хүртэхээр шатаар өгсөж байхдаа хормойдоо тээглэн гулсаж унасан аж. Жүжигчин энэ талаар ” Би тэр үед маш их ичиж эмзгээр хүлээн авсан. Энэ бүхэн яг л шагналыг авч болохгүй гэсэн мухар сүсэг шиг санагдаж, хүмүүс ч тэр намайг өрөвдсөндөө алга ташсан мэт мэдрэгдсэн” гэж дурслаа.

Мадонна болон Дрейк

Мадонна 2015 оны 4 сард хамт тайзан дээр бүжиглэж байсан Дрейкийг үнсэж үзэгчдийг нэлээд цочирдуулаад авчээ. Үүний дараа Дрейк дургүйцсэн эсвэл гайхсан царай гарган хөшиж орхисон гэдэг. Мөн уг зураг цахим ертөнцөд тарсан хойно реппер залуу инстаграмдаа “Буруугаар ойлгогдсон байна” гэсэн утгатай мэдээлэл нийтэлжээ. Гэхдээ энэ нь бага ч гэсэн сонирхолтой мөчийг хүмүүст бэлэглэж чадсан билээ.

Камерон Диаз

Камерон Диаз, Люси Лю, Дрю Берримор нар 2003 оны “Charlie’s Angels 2” киноны нээлтэд цагаан даашинз өмсөхөөр тохиролцсон ба тухайн үед Диазын гутал үйл явдал болохоос хэдхэн минутын өмнө урагджээ. Ийнхүү жүжигчин бүсгүй улаан хивсэн дээгүүр хөл нүцгэн явсан удаатай аж.

Стив Харви

“Miss Universe 2015” тэмцээний хөтлөгч Стив Харви тус тэмцээнд түрүүлсэн Филиппиний миссийн оронд Колумбын миссийг ялагчаар зарласан тохиолдол гарчээ. Хэсэг хормын дараа Стив алдаагаа ухаарч, дахин тайзан дээр гаран зөвөөр зарлажээ. Тэрээр үүний дараа шууд нэвтрүүлэг болон твиттер хуудсандаа “Энэ бол яалт ч үгүй миний алдаа байсан, үүндээ маш их харамсаж байна” гэж нийтэлсэн байна.

Кети Перри

2008 онд зохиогдсон MTV-ийн “Latin America Award”-ийн үеэр дуучин асар том бялууруу албаар унаж, олны анхаарлыг татсан ч түүний үзүүлбэр төлөвлөснөөр бололгүй гулган унаж, босох гэж хичээсэн ч дахин хэд хэд  унасан нь үнэхээр хөгтэй, хөгжилтэй явдал болсон байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!