Диана гүнжийн дүрэм журамд баригдалгүй өөрийн хүслээр бүхнийг хийдэг байсныг батлах жишээнүүд

Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч, хүмүүсийн дурсамжинд мөнх амьдардаг хүмүүс байдаг. Тэдний нэгээхэн том төлөөлөл бол Диана гүнж. Тэрээр насан эцэслээд багагүй он жил өнгөрсөн ч, өнөө хэр нь түүний тухай хэвлэлүүд бичиж, хүмүүс ярилцсан хэвээр. Магадгүй энэ бүхэн түүнийг ямар үнэ цэнтэй нэгэн байсныг харуулах биз ээ. Өнөөдөр та бүхэндээ Диана гүнжийн хууль захирамжинд баригдах дургүй, зөвхөн өөрийнхөөрөө байхыг хүсдэг гайхалтай зан чанарыг батлах баримтуудыг дэлгэж байна.

Хуримаа хийхээс өмнө ажил хийж байсан

Хатагтай Ди хатан хааны гэр бүлийн гишүүн болж, ханхүүтэй гэрлэхээс өмнө бүжгийн багш, асрагч, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Угтаа бол тэднийг ажил хөдөлмөр эрхлэхийг хориглодог боловч язгуур угсаат гэр бүлээс гаралтай Диана энэ бүхнийг тоолгүйгээр ажиллаж байсан билээ. Ингэснээр тэрээр ажил эрхэлж үзсэн анхны хатан хааны бэр болсон юм.

Ирээдүйн ханхүү нарт Диана гүнж өөрөө нэр өгсөн

Гүнж бол хөвгүүддээ нэр хайрласан анхны хааны удмын гишүүн. Угтаа бол ханхүү Чарльз нь Артур, Альберт гэх нэрсийг хөвгүүдэд өгөхийг хүсч байсан ч, Диана гүнж тэдгээр нэрсийг хэтэрхий хуучинсаг хэмээн үзэж, өөрийнхөөрөө зүтгэсээр Уильям, Харри хэмээн нэр хайрласан байна.

Хүүхдүүдээ сургуульд явуулсан

Угтаа бол хаан удмын хүүхдүүд тусгай багшаар гэртээ хичээл заалгадаг уламжлалтай. Харин үүнийг өөрчилж зөрчсөн нэгэн бол Диана гүнж. Тэрээр хүүхдүүдээ багаас нь цэцэрлэгт сургуульд явуулж, бусад хааны удмын хүүхдүүдээс өөрөөр хүмүүжүүлсэн.

Дүрэм журмын эсрэг

Гүнгийн авхай Кейт болон Английн хааны гэр бүлийн бусад гишүүд үргэлж дүрэм журмыг мөрдөж, хөдөлгөөн бүртээ анхаардаг. Харин энэ хууль үйлчилдэггүй ганц хүн байсан нь Диана гүнж. Тэрээр өөрт тухтай байх арга замыг сонгож, өөрийнхөөрөө бүхнийг шийддэг нэгэн.

Тод өнгийн нүүр будалт

Хатан хааны гэр бүлийн бүсгүйчүүд нүүрээ аль болох даруухан будах ёстой. Диана гүнжийн тухайд цэнхэр өнгийн контур зурах, нүдээ ногооноор будах гэхчлэн төрөл бүрийн өвөрмөц аргуудыг сонгож, нүүрээ буддаг байсан билээ.

Малгай болон бээлий өмсөхөөс татгалзсан

Хэрэв та гүнжийн зургуудыг анхааралтай ажиглавал нэг жижиг онцлогийг анзаарах болно: Диана бараг л бээлий өмсдөггүй. Тэрээр энэ нь хүмүүстэй харилцахад саад болдог хэмээн үзсэн бөгөөд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ард иргэдтэйгээ ойр дотно байхын тулд бээлий өмсөхөөс татгалзсан байдаг.

Хүүхдүүдээ хорьж цагддаггүй

Хүүхэд өөрийн араншиг гаргаж, дэггүйтэж, хөөрч хөгжилдөх бол байх л зүйл. Гэхдээ хатан хааны гэр бүлийн гишүүдийн хувьд энэ нь байж болохгүй. Бүгд л хүүхдүүдээ томоотой байлгахыг хичээж хэрэндээ зовдог. Тэгвэл Диана гүнжийн тухайд хөвгүүдээ хорьж цагдахгүйгээр өөрсдийнхөөр нь байлгадаг байсан билээ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!