Эмэгтэй хүн бүрийн сурч авах хэрэгтэй гоо сайхны аргууд

Хүмүүсийн амьдралд өдөр тутмын асуудлыг хөнгөвчлөх олон арга хэрэг болдог. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ар гэр, ажил алба гээд зав чөлөө хомс байдаг учраас аливаа ажлыг амжуулахад тус болох, цаг хэмнэсэн зарим үр дүнтэй аргуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах

Үүний тулд харандааны үзүүрийн баллуураар чихнийхээ дээд буюу дэлбэн хэсэгт 1 минут орчим массаж хийж өгөөрэй.

Илүүдэл үсээ хуссаны дараа харлахаас сэргийлэх

Биеийн үсээ хуссаны дараа тухайн хэсэг газар харлаж үзэмжгүй харагддаг. Харин ийм нөхцөлд, үсээ хуссанаас хойш 2 дахь хоногт нь гуужуулагч хэрэглэвэл харлахаас сэргийлж чадна. Мөн үсээ хусахдаа ямар нэг үнэргүй хөөс эсвэл саван ашигласнаар арьс цочирдож харшлах асуудал үүсэхгүй.

Сарын тэмдгийн өвдөлт үүсэхээс урьдчилан сэргийлэх

Сарын тэмдгийн үеэр эсвэл өмнөхөн Диеменореа буюу сарын тэмдгийн өвдөлт үүсч болох ба нуруу гуяар хатгуулах, хэвлийн доод хэсэгт базлах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс өвдөлтийг мэдрэхгүйн тулд сарын тэмдэг ирэхээс 1 өдрийн өмнө өвдөлт намдаах эм ууж эхлэх шаардлагатай.

Тослог үсийг зөв угаах

Хэрэв та тослог үстэй бол шампунь түрхэхээсээ өмнө ангижруулагч хэрэглээрэй. Үүнийг урвуу үсээ угаах арга гэдэг бөгөөд хуйхийг чийгшүүлэхэд тун тустай аж.

Тосны толбо арилгах

Хүүхдийн тальк нь тосыг шингээх чадвартай тул хувцсанд тогтсон тосны толбон дээр цацахад онцгой нөлөөлж арилгах ба үүнийгээ дараа нь шүдний сойзоор цэвэрлэх хэрэгтэй.

Хөлс дарагчаас үлдсэн толбыг арилгах

Ихэнх тохиолдолд энэ нь хөлс дарагчийн найрлагаас үүдэн бий болдог. Харин үүнээс салахын тулд ус төрөгчийн хэт исэл, аяга таваг угаагч шингэн, хүнсний сода хэрэг болох ба бүгдийг нь нийлүүлж холиод шүдний сойзонд түрхэн, толбыг зөөлөн үрж арилгана. Энэ арга нь хар цагаан, өнгөт гээд бүх төрлийн хувцас цэвэрлэхэд тохиромжтой.

Pink tax буюу эмэгтэй бүтээгдэхүүний нэмэлт өртгөөс татгалзах

Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн хувийн арчилгааны бүтээгдэхүүн бусдаасаа 56% илүү үнэтэй байдаг. Тиймээс мөнгөө хэмнэхийг хүсвэл эрэгтэй зөөлөн үнэртэй хөлс дарагч, сахлын хутга зэргийг авахад гэмгүй.

Чанга эргүүлсэн тагийг онгойлгох

Даршилсан ногоо, чанамал зэргийн тагийг хялбархан онгойлгох нэг арга нь халуун усанд 1 минутын турш байлгах юм. Ингэснээр өрөөсөн гараараа ч онгойлгоход асуудалгүй болно.

Түлэгдсэн тогоо цэвэрлэх

Ийм тогоог цэвэрлэхдээ ус, сода хоёрыг хийж буцалгахад хангалттай. Учир нь сода, дунд зэргийн шүлтлэг чанартай тул өөх тосыг задалж, амархан арилгахад туслах маш сайн бодис юм.

Цусны толбыг хялбар цэвэрлэх

Устөрөгчийн хэт исэл нь (H2O2)нян устгах болон шарх цэвэрлэх үйлчилгээтэй антисептик шингэн бөгөөд сүүлийн үед толбо арилгах, халдваргүйжүүлэх зэрэгт байнга хэрэглэгдэж байна. Тиймээс хэрэв та сарын тэмдгээс үлдсэн эсвэл бусад цусны толбыг арилгахыг хүсч байвал 1 хувин усанд 1 аяга хэт исэл хийгээд, үүндээ 30 минут байлгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!