Орон дотроо саван тавьж унтахын ид шид

Хүмүүс өнөөг хүртэл саванг зөвхөн ариун цэврийн зориулалтаар л хэрэглэж ирсэн ч орондоо буюу дэрэн доороо тавьж унтвал ямар давуу талтайг төдийлөн мэддэггүй. Магадгүй ихэнх нь хамгийн түрүүнд цагаан хэрэглэлийг халдваргүйжүүлэх, сайхан үнэр шингээх зэрэг үйлчилгээтэй гэж бодох байх. Гэхдээ үнэндээ энэ нь зарим өвчнөөс салах энгийн арга болдог нь гайхалтай.

Саван нь таталтын эсрэг нөлөөтэй

Таталт нь ямар ч нас хүйсний хүмүүст тохиолдож болох ч, ихэвчлэн өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, гүйлтийн тамирчдад түлхүү илэрдэг.

Гол шалтгаан нь биед шингэн дутагдах, зарим эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа доголдсонтой холбоотой байдаг ба биеийн булчингууд чулуу шиг хатуурч, өвдөлт өгөх шинж тэмдэг илэрнэ.

Харин энэ үед дэрэн дороо, эсвэл орныхоо буланд саван тавьбал тайвшруулан нойронд сайнаар нөлөөлж, улмаар таталтаас сэргийлэх давуу талтай. Түүнчлэн саванг шинээр нь байлгахын тулд хэд хоноод дээд хэсгийг нь хусч авбал илүү сайн үнэртэх болно. Мөн та таталт өгч буй газартаа саван барьж боовол өвдөлт намдаах онцгой үйлчилгээтэй. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдоогүй, түр зуурын арга гэдгийг санаарай.

Орондоо ямар төрлийн саван тавих вэ?

Саван тавихдаа ямар ч үнэртэйг сонгож болох хэдий ч лаванда цэцгийн агууламжтайг сонговол стрессээс ангижирч тайван байхад тустай. Харин далайн давалгаа, модны мөчрийн үнэр нь хөнгөн шинэлэг байдлыг бий болгоно.

Нэмж хэлэхэд энэ нь гэрийн хаа нэгтээ нуугдах шавж хорхойг дайжуулахад нөлөөлдгөөс гадна шүүгээнд хадгалбал хувцаснаасаа тааламжтай үнэр үнэртүүлэх боломжтой

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!