Шүүслэг бас амттай: Улаан лооль, махны хавчуурга

Хаврын урт өдрүүдэд хүн бүрийн дархлаа суларч, эрч хүчгүй болдог. Харин энэ үед амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн, хэрэгцээт эрдэс бодисоо нөхөж болдог учраас таны эрүүл мэндэд тустай дараах амтат хоолны санааг хүргэж байна.

Орц:

  • Улаан лооль – 7 ширхэг
  • Татсан үхрийн мах – 300гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2,3 хумс
  • Песто соус – 1 ц/х
  • Элсэн чихэр – 1 ц/х
  • Давс, перец – амталгаагаар
  • Ургамлын тос – 2 ц/х

Хийх арга:

Татсан махан дээрээ сонгино саримсаа жижиглэн хэрчиж хийгээд давс, элсэн чихэр, перец, песто соусаа нэмж холино. Харин улаан лоолио 3 тэнцүү хэсэгт хуваан зүсэх ба гүйцэд хэрчилгүй үлдээхийг анхаараарай.

Дараа нь амталсан махыг улаан лоолины завсар бүрд хийж дүүргэх бөгөөд үүнийгээ тавганд өрж тавиад дээрээс нь бага зэрэг давс, тос дусаах хэрэгтэй. Мөн хоолоо урьдчилан халаасан шарах шүүгээний 180 градуст 45-60 минутын турш болгоно. Ингээд л таны амттай эрүүл зоог бэлэн болох ба оливын тос эсвэл цөцгийн сүмс түрхэж идвэл бүр ч янзтай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!