Ресторанаас хайгаад олдохгүй. Зөвхөн гэртээ л хийж идэх боломжтой амтат төмсний хуурга

Ихэнх гэрийн эзэгтэй нар орой болгон ямар хоол хийх вэ гэж толгойгоо гашилгадаг шүү дээ. Тэгвэл бид таны хоолны цэсэнд өнгө нэмэх гайхалтай амтат төмсний хуурга хийх аргыг санал болгоё.

Орц:

  • Төмс – 5 ширхэг
  • Давс – 1 чимх
  • Хиам – 200 гр
  • Сүү – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Гурил – 2ц/х
  • Ургамлын тос – 2ц/х

Хийх арга:

Төмснүүдээ хальслан жижиглээд давстай усанд хийн чанаж, урьдчилан бэлтгэнэ. Буцалж байх хооронд нь сонгино, хиамаа хэрчээд хайруулын тавган дээр ургамлын тос дусааж, бага зэрэг гал дээр халаан хиам сонгиноо шаргал болтол нь хуурч авна.

Харин соус бэлтгэхдээ цөцгийн тосыг хайлуулж, дээрээс нь 2 ц/х гурилаа хийж хутгангаа, сүүгээ бага багаар нэмнэ. Гэхдээ зөөлөн гал дээр байнга хутгахгүй бол доороосоо түлэгдэхийг анхаарах хэрэгтэй.

Ингээд соусаа 5 минут хүртэл буюу өтгөртөл нь болгоод галаа унтраагаарай. Дараа нь ургамлын тосоор шарах шүүгээний хэвээ тосолж, доод талд нь төмс болон хуурсан сонгино хиамаа тавиад, дээрээс нь сүүний соусаа асгаж өгөх ёстой.

Эцэст нь шарах шүүгээг халаагаад 20 минутын турш дунд зэргийн температурт болгоно. Хэрэв та хоолоо илүү амттай болгохыг хүсвэл дээрээс нь бяслаг үрж цацаад дахин 5 минут байлгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!