Бүсгүйчүүдийн буруу хэрэглэсээр ирсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд: Арьсыг тань аврах бус, харин ч илүү гэмтээнэ

Зарим тохиолдолд чийгшүүлэгч хүртэл таны арьсыг маш их хуурайшуулан, гэмтээх тохиолдол гардаг. Гэхдээ энэ үед тухайн бүтээгдэхүүнийг хаях гэж яаралгүй зүгээр л хэрэглэх арга барилаа өөрчлөхөд хангалттай. Тиймээс бид эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл алдаануудыг танилцуулъя.

Нүүрний будгаа арилгахын тулд өдөр бүр сальфетка хэрэглэх

Сальфетка нь арьсыг хангалттай цэвэрлэж чаддаггүйгээс гадна, арьсыг цочроох, хатаах зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг. Ийм учраас үүнийг зөвхөн ус байхгүй үед л хэрэглэх ёстой ба өдөр тутамдаа хөөсөн цэвэрлэгч юм уу гель хэрэглэхэд тохиромжтой.

Серумыг дангаар нь хэрэглэх

Энэ бүтээгдэхүүн нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгч чийгшүүлдэг. Гэхдээ серумыг дангаар нь биш, нарны тостой хослуулан түрхэх хэрэгтэй байдаг. Хэрэв үгүй бол арьс нарны туяанд хэт мэдрэг болж түлэгдэх эрсдэлтэй. Мөн ретинол агуулсан серумыг оройн арьс арчилгаандаа оруулбал илүү үр дүнтэй байна.

Кремээ хуурай спонжоор түрхэх

Хуурай спонж нь  бүтээгдэхүүнийг их хэмжээгээр өөртөө уусгаж, арьсанд жигд тарааж чаддаггүй учраас үргэлж бага зэрэг чийгтэй хэрэглэхийг санал болгож байна.

Зөвхөн нүүрний будгаа арилгахын тулд гель, хөөсөн цэвэрлэгч хэрэглэх

Цэвэрлэгчийг зөвхөн будгаа арилгахдаа бус өглөө сэрээд хэрэглэвэл ялгарсан тослог, үхэжсэн эд эс, хөлс гэх мэтийг арилгахад тустай. Мөн та скраб хэрэглэдэг бол үүний оронд хүчил агуулсан цэвэрлэгч сонгох нь хамаагүй дээр байдаг.

Маскыг шөнөжин тавих эсвэл хатсан хойно нь арилгах

Бүх төрлийн нүүрний маскийг зөвхөн зааврын дагуу л хэрэглэх шаардлагатай. Сальфиткан маскийг хатаж эхлэхээс нь өмнө авахгүй бол буцаагаад арьсны чийгийг өөртөө шингээж эхэлдэг. Мөн шаврын маскан дээр ч ялгаагүй бүрэн хатахаас нь өмнө угаах ёстой.

Спиртийн агууламжтай тос түрхэх

Нүүрний тоснууд нь бүгд өөр өөр нөлөө үзүүлэхээр бүтээгддэг. Гэхдээ энэ дундаас спирт агуулсан тос сонгож болохгүй бөгөөд арьс найрлагад орсон химийн бодист хариу үйлдэл үзүүлж илүү тослогдох нөхцөл бүрддэг. Мөн лосьоныг  нүүрэндээ бүхэлд нь түрхэлгүй зөвхөн тодорхой асуудалтай хэсгүүддээ хэрэглээрэй.

Мецелляр усаар цэвэрлэсний дараа угаахгүй байх

Мецелляр ус нь лосьонтой маш төстэй ба ганц ялгаа нь спирт агуулаагүй найрлага юм. Харин үүнийг хэрэглэсний дараа усаар угаах хэрэгтэй. Хэрэв үгүй бол арьсанд шороо тоос зэрэг гаднын бохирдол наалдах нь их байдаг. Түүнчлэн мецелляр усыг удаан хэрэглэвэл арьс цочирдох өндөр эрсдэлтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!