Өндөг идэхээ боливол биед ямар өөрчлөлт гарах вэ?

Өндөг нь таны жинг хэвийн байлгаж, нүдний харааг сайжруулдаг омега-3 болон бусад олон төрлийн шим тэжээлээр баялаг юм. Гэсэн хэдий ч шинэ судалгаагаар өндгийг ижил төрлийн эрдэс бодис агуулсан өөр хоол хүнсээр орлуулах нь тохиромжтой гэж үзэж байна. Мөн өндгийг хэт их идэх нь эрүүл мэндэд тийм ч тустай биш бөгөөд энэ тухай дэлгэрэнгүйг дараах мэдээллээс хүлээн аваарай.

  1. Өндөг нь өтгөн хатах шалтгаан болдог

Уг бүтээгдэхүүн уураг ихтэй боловч эслэггүй тул өтгөн хатахад хүргэдэг. Тиймээс өндгийг бууцай, улаан лооль зэрэг эслэг ихтэй хүнстэй хольж нэг ёсны омлет болгон идвэл зохистой.

  1. Өндөг урт наслах магадлалыг бууруулдаг

Өндөгний шар холестерин ихтэй учраас өөхлөлт үүсгэж, цаашлаад урт наслахад хүртэл нөлөөлж болдог. Гэхдээ ийм үед өндөгний шарыг загас, самар, гоймон талх зэрэг байгалийн гаралтай хоол хүнсээр орлуулж хэрэглэвэл хамаагүй дээр байна.

  1. Батга, тууралт үүсгэх шалтгаан болдог

Бидний бие махбод прогестерон хэмээх дааврыг цаанаасаа бий болгодог боловч их өндөг идсэнээр уг даавар нэмэлтээр үүсч, батга гарахад нөлөөлдөг. Тиймээс гэнэт таны арьсан дээр юм гарч эхэлбэл өндөгний хэрэглээгээ шалгаад үзээрэй.

  1. Зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ

Ерөнхийдөө 7 хоногт 7 өндөг идэх нь хэвийн үзэгдэлд тооцогдох ч чихрийн шижин болон үүнтэй төстэй өвчтэй бол ийм тооны өндөг идэх хэрэггүй. Учир нь ингэснээр өвчин нь даамжирч зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул эмчид үзүүлэн зөвлөгөө авч, хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах нь зүйтэй.

  1. Өндөг хавагнахад нөлөөлдөг

Хэрэв өндөг идсэний дараа гэдэс дүүрч, хий гардаг бол таны биед өндөгний зарим нэгдлийг задлах, шингээх фермент дутмаг байгаатай холбоотой бөгөөд харшлын шинжилгээ өгөөд үзэхэд гэмгүй. Харин энэ хэвээрээ удаан явбал гэдэс өвдөх, толгойгоор хатгах зэрэг хурцадмал байдал бий болж болзошгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!