Олон тэрбумаар тоологдох хөрөнгөтэй ч, энгийн даруухан хурим хийсэн алдартнууд

Олны танил хүмүүс тансаг, өргөн дэлгэр хурим хийдгээрээ алдартай бөгөөд энэ нь яваандаа заавал үнэтэй хурим хийх ёстой гэсэн нийтлэг ойлголтыг бий болгосон гэхэд хилсдэхгүй. Гэсэн хэдий ч зарим алдартнууд хувийн харилцаагаа олноос нууцалж, бяцхан хурим хийх нь цөөнгүй ажиглагдах болсон. Магадгүй энэ нь тэдний хайрын холбоог илүү бэхжүүлж, дотно нандин мөчийг бий болгоход тустай ч байж болох юм. Ингээд тэдгээр алдартнуудын энгийн бөгөөд чамин хуримын тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэн орууллаа.

Даниел Крейг Рэйчел Вайз нар

Хосууд 2011 онд Нью Йоркт гэрлэсэн бөгөөд хуриманд ердөө 4 хүн зочилж ирснээс 2 нь хүүхдүүд нь, 2 нь дотнын найзууд нь байжээ. Хурим маш чимээгүй болсон тул тэдний гэрэл зургууд хүртэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдээгүй аж.

Эд Шеран, Черри Сиборн нар

Эд Шеран 2018 онд инстаграм хуудсаараа дамжуулан найз охин Черри Сиборнтой сүй тавьсан тухайгаа зарласан ч, хуримынхаа жинхэнэ өдрийг нууцалсан байна. Түүнчлэн тэрээр  ярилцлагадаа, хурим  1 сарын дундуур нэгэн шөнө санамсаргүй тохиолдлоор хэрхэн болсон талаараа дэлгэрэнгүй ярьж, тэр үед хосуудаас өөр хэн ч байгаагүй гэдгийг дурджээ. Харин үүнээс хэдэн сарын дараа тэд хэсэг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэсэн байна.

Кристен Белл, Дакс Шенард хоёр

Кристен Белл, Дакс Шенард нар 2014 онд нийт 147 доллараар л хуримаа хийсэн байдаг. Тэр өдрөө хосууд машиндаа Беллийн дуртай ахлах сургуулийн дууг сонсон маш аз жаргалтай байсан бөгөөд үнэтэй хурим хийхийн оронд сайхан байшин худалдаж авах нь дээр гэж үзэцгээдэг аж.

Ариана Гранде, Далтон Гомез хоёр

2021.05.15-нд Ариана Гранде болон үл хөдлөхийн зуучлагч Далтон Гомез нар Калифорни мужийн Монтекито дахь гэртээ хуримласан ба дотны найзууд, гэр бүлийнхэн гээд 20 хүрэхгүй зочидтой өрнөжээ. Мөн Ариана нөхөртэйгөө учрахаасаа өмнө Вера Вангаар цаг нь болоход хуримын даашинзаа хийлгэнэ хэмээн тохиролцсон байв. Тийм ч учраас арга хэмжээ хэдий намуухан зохиогдсон ч, түүний даашинз олны ярианы сэдэв болоод байлаа.

Скарлетт Йоханссон болон Колин Жост

Хосуудын үйлдвэрчний эвлэл нь хувийн хэвшлийнх ч гэлээ буяны зорилгоор ажилладаг байв. Мөн тэдний хуримын мэдээг “Meals on Wheels America” гэх буяны байгууллага зарласан ба эмзэг бүлгийн ахмад настнуудад зориулан хандив цуглуулах зорилгоор ийнхүү хамтран ажилласан байна. Харин тэд гэрлэх ёслолоо мөн л гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон тэмдэглэжээ.

Хилари Дафф, Меттью Кома нар

Зул сарын баяраас 4 хоногийн өмнө Хилари Дафф Меттью Кома хоёр охин Бэнкс болон гэр бүл дотны хүмүүсийнхээ өмнө тангараг солилцжээ. Энэ бол Калифорни мужийн Лос Анжелес дахь тэдний гэрийн хашаанд болсон гайхалтай баяр байлаа.

Сара Жессика Паркер болон Меттью  Бродерик 

Уг хосын ёслол маш даруухан болсон тул хүмүүс хурим хийснийг нь ч мэдээгүй аж. 1997.05.19-нд тэд энгийн коктейлийн үдэшлэг зохиох гэж байгаа мэт Нью Йоркийн Angel Orensanz Synagogue гэх газар 100 зочид урин тэмдэглэжээ.

Кира Найтли, Жеймс Райтон нар

Кира Найтли өмнө нь Холливудын хосууд шиг тийм сүр дуулиантай хурим хийхийг хүсдэггүй тухайгаа илэрхийлж байсан. Тиймдээ ч олон шагналт жүжигчин, хөгжимчин Жеймс Райтонтой гэрлэхдээ Францын өмнөд хэсэгт орших Масон хотын нэгэн танхимд ердөө 11 хүний өмнө тангараг өргөжээ. Үүний дараа тэд ойр дотны 50 хүмүүстэйгээ баяраа тэмдэглэсэн байна.

 Эмили Ратажковски болон Себастьян Беар-Маклард

2018 онд загвар өмсөгч, жүжигчин Эмили, кино продюсер Себастьянтай гэрлэсэн тухай гэнэтийн мэдэгдэл хийжээ. Мөн энэхүү мэдэгдэл хуримын гэрэл зургуудын хамт зарлагдсан бөгөөд Эмили 200 долларын үнэтэй Zara костюм, гивлүүртэй өргөн хар малгай өмссөн байв. Хосууд Нью Йорк хотын захмргааны байранд цөөн хэдэн найзынхаа өмнө хуримаа хийсэн байдаг.

Бейонси Жей Зи хоёр

Тэднийг намуухан хурим хийсэн гэхэд итгэхгүй хүмүүс олон бий. Гэвч хосууд 2008 онд 40 хүний өмнө гэрлэлтээ батлуулж, дараа нь Нью Йорк хот дахь Жей Зигийн байранд хүлээн авалт зохиожээ. Түүнчлэн олон хувцасны загвар зохион бүтээдгээрээ алдартай Бейонсигийн ээж Тина, сүйт бүсгүйн хуримын даашинзыг урлахад гар бие оролцсон түүхтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!