Цэвэрлэгээг хоёр дахин хялбар болгох сонирхолтой аргууд: Сураад авчихсан байхад хүн бүр таныг супер гэж бодно

Өдөр бүр тоос шороо, эвгүй үнэр, хувцасны толботой зууралдах нь зарим үед үнэхээр залхмаар байдаг. Харин ийм нөхцөлд гэрийн ажлыг хөнгөвчлөх дараах хэдэн аргыг сурсан байхад тийм ч төвөгтэй санагдахгүйгээс гадна таны цагийг маш их хэмнэх болно.

Лонхны доторхыг будаагаар цэвэрлэх

Лонхны дотор хэсгийг цэвэрлэхдээ нарийн сойз ашиглаад ч сайн гялалзуулж чадахгүй байвал лонхонд ус хийгээд дээрээс нь багахан будаа, жаахан угаалгын нунтаг нэмэх хэрэгтэй. Дараа нь амсрыг нь алгаараа таглаад сайтар сэгсрэхэд хүссэн үр дүндээ хүрнэ.

Муурны идүүрийг угаах хэрэггүй

Байнга л муурныхаа идүүрийг угаахаас залхаж байвал энэ арга танд заавал туслах болно. Та идүүрийг энгийн хогийн уутанд хийж дээрээс нь иддэг хоолыг нь хийх ба цэвэрлэх шаардлагатай үедээ уутаа салгаж аваад хаяхад л хангалттай.

Хувцсанд наалдсан будгийг арилгахдаа татуурга хэрэглэх

Хэрэв таны хүүхэд зурах дуртай бол хувцсан дээрх будгийн толбыг арилгах нь хичнээн хэцүү болохыг гадарлаж л байгаа байх. Харин энэ үед үүнийг угаахын оронд нэг удаагийн сахлын хутгаар хусаад үзээрэй. Гэхдээ уг арга нь бүх төрлийн материалд тохиромжгүй ба ноосон болон жинсэн хувцсанд илүү сайн үр дүн үзүүлэх болно.

Цэцгийн тоос арчихдаа бээлий өмсөх

Цэцэг болон жижиг гоёл чимэглэл гээд эмзэг нарийн хийцтэй зүйлсийг арчихдаа алчуураас илүү бээлий өмсөж байгаад гараараа арчвал хамаагүй сайн цэвэрлэгдэнэ.

Гэрийн эвгүй үнэрийг арилгахын тулд нүүрстөрөгч ашиглах

Хэрэв гэрийн хаанаас ч юм эвгүй үнэр гараад байвал нүүрстөрөгч хэрэглээд үзээрэй. Энэ нь хамгийн сайн үнэр шингээгч, саармагжуулагч болж өгөх ба уут эсвэл жижиг саванд хийгээд хогийн сав, муурны хэвтэр, гутлын шүүгээ зэрэг үнэр гарч болзошгүй хэсгүүдэд байрлуулах ёстой.

Жижиг тоглоомуудыг цуглуулахдаа шүүр тосгуур хэрэглэх

Хүүхдийнхээ тарааж орхисон жижиг лего тоглоомуудыг хураах гэж гараараа тонгойн цуглуулж, цаг заваа үрэх хэрэггүй. Харин үүний оронд шүүр тосгуур аваад бүгдийг нь хамж шүүрдээд хайрцагруу хийвэл илүү амар байх нь мэдээж.

Гутлын тавиурын доор дэвсгэр дэвсэх

Цэвэрлэгээний ажлыг хөнгөвчлөх өөр нэг арга нь гутлын тавиурын дор гишгүүр юм уу дэвсгэр тавих юм. Ингэснээр гуталнаас унасан шороо, тоос болон шавар шавхай бусад хэсгийг бохирдуулахгүй зөвхөн дэвсгэр дээр л үлдэх болно.

Гэрийн нөхцөлд эвгүй үнэр дарах цацлага хийх

Зарим үед санамсаргүйгээр буйдангийн завсар юм асгаж, бохирдуулснаар эвгүй үнэртэж, алчуураар хэчнээн арчаад ч нэмэргүй байдаг. Тиймээс энэ үнэрийг арилгахын тулд ус болон цууг хольж, дуртай эфирийн тосоо нэмж өгнө. Дараа нь үүнийг буйданруу цацаад хэсэг хугацаанд үлдээхэд үнэр бүрэн дарагддаг.

Түлэгдсэн шарах шүүгээний листийг хялбархан цэвэрлэх

Түлэгдсэн тогоо, хайруулын таваг зэргийг цэвэрлэх ажил хэнд ч таалагддаггүй нь тодорхой. Гэхдээ үүнийг амраар шийдэх нэг арга бол түлэгдсэн листэнд халуун ус хийж, аяга таваг угаагч бага зэрэг нэмээд, дор хаяж 2 цаг байлгавал түлэнхий зөөлөрч заавал хусах шаардлага үүсэхгүй.

Шалан дээрх хар зураасыг теннисний бөмбөгөөр арилгах

Шалны хар зураасыг сайн угаасан ч бүрэн арилдаггүй нь тун төвөгтэй байдаг. Харин үүнд энгийн нэг теннисний бөмбөг тус болох ба бөмбөгөөрөө үрж өнгөлөхөд гүйцэд арилах болно.

Үүдэндээ 2 гишгүүр тавих

Үүдний хаалганы наана болон цаана 2 гишгүүр тавьбал гутлын ул давхар цэвэрлэгдэж, гэрийн шал ч цэвэрхэн хэвээр байна.

Хөргөгчний чийгийг арилгахын тулд дотор нь порлон хийх

Ихэвчлэн хөргөгчний жимс, ногооны хэсэгт чийг хуримтлагдаж бүтээгдэхүүнийг муутгахад хүргэдэг. Харин үүнээс сэргийлэхийн тулд хөргөгчний зарим хэсэгт порлон тавих хэрэгтэй. Ингэснээр энэ нь өөртөө бүх чийгийг шингээж, бусад бүтээгдэхүүнийг шинээрээ байхад тусална.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!