Хүүхдэд өгч болохгүй 12 төрлийн амттан

Олон хүмүүс хүүхдэдээ өгч буй амттаны хэмжээ, чанар, өнгө үзэмжийг сайтар хянадаг ч бүтээгдэхүүнд ямар орц найрлага орсон, цаашлаад химийн бодис бий эсэхийг тэр бүр нягтлаад байдаггүй. Гэтэл зарим чихэр шоколад битгий хэл хатаасан жимс, тараг, сүү хүртэл 100% ашигтай найрлагатай байдаггүй аж. Тиймээс энэ удаа бидний авдаг ердийн чихэр, жигнэмэг зэрэг нь хүүхдийн биед ямар аюул учруулж болох, түүнчлэн үүнийг ямар бүтээгдэхүүнээр орлуулвал зохистой талаар хэрэгцээт мэдээлэл бэлтгэлээ.

Резинэн чихэр

Резинэн чихэрт дургүй хүүхэд бараг л байхгүй биз. Гэхдээ уг чихэрт байгалийн орц найрлага гээд байх зүйл бараг байдаггүй. Голчлон синтетик нэмэлт бодисоор хийдэг. Тийм ч учраас хоол боловсруулахад нөлөөлж донтуулах чадвартай ба наалдамхай шинж чанар нь шүдэнд үлдэж, пааланг гэмтээх цоолох өндөр эрсдэлтэй. Харин үүнийг байгалийн хар шоколадаар сольж хүүхдэдээ өгснөөр цусны даралт ихсэх, холестерины хэмжээ нэмэгдэх, зүрхний өвчин үүсэх зэргээс сэргийлэх боломжтой.

Чихрийн агууламжтай ундаа

Хийжүүлсэн ундаа, жүүс, энергийн ундаа зэрэг нь маш их элсэн чихэр агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь шингэн калори болж жин нэмэгдэх, ясны сийрэгжилт үүсэх гээд олон өвчний суурь болдог. Тиймээс чихэртэй ундаа өгөхөө зогсоож нимбэгтэй, өргөст хэмх болон гаатай гээд бүх төрлийн амтлаг усыг бяцхан үрсдээ өгч хэвшээрэй. Мөн ямар нэг харшилгүй бол зарим үед сүү өгч байх нь кальцийн дутагдалд орохоос сэргийлнэ.

Вафли буюу өрмөнцөр

Вафли бол хамгийн хортой амттан юм. Үүнийг янз бүрийн химийн бодис оролцуулан үйлдвэрлэдэг бөгөөд транс тос, амт үнэр орлуулагч, их хэмжээний элсэн чихэр гээд биед маш муу орц найрлагатай аж. Харин үүний оронд самар, үр тариа, жимсний орцтой мюсли өгөхөд эрдэс бодис шим тэжээлээр дутагдахааргүй болно.

Мармелад

Мармелад нь үнэтэй байх тусмаа арай бага химийн найрлагатай, харин эсрэгээрээ хямдхан байх тусмаа хадгалалтын бодис өндөртэй, биед илүү аюултай байх магадлалтай аж. Гэхдээ ямар ч төрлийнх байсан шүд өвдөх, чихрийн харшил үүсэх, тууралт гарах зэрэг эрсдэлийг дагуулдаг байна.

Чихэрлэг шоколад

Өлссөн үед шоколад идэх нь тустай байдаг ч ийм төрлийн шоколад нь элсэн чихэр, хортой өөх тосоор баялаг ба ашигт найрлага бараг байдаггүй. Дээрээс нь үүнд агуулагдсан карамель нь шүдний пааланг ихээр гэмтээдэг тул оронд нь самар овьёосны гурилаар хийсэн бүтээгдэхүүн идвэл дутахааргүй амттай, гол нь эрүүл хүнс болдог.

Хатаасан жимс

Хатаасан чангаанз, чавга, үзэм зэрэг нь ислэг болон антиоксидант агуулсан биед ашигтай бүтээгдэхүүнд тооцогддог. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр нь их хэмжээний элсэн чихэр, хадгалах бодис агуулдаг учраас зөвхөн бага хэмжээгээр бусад тэжээллэг хүнстэй хослуулан хэрэглэх нь зүйтэй.

Йогурт

Энэ бүтээгдэхүүн нь ихэвчлэн өнгө амт оруулах нэмэлт бодисууд агуулдаг. Тиймээс хүүхдэд хурц үнэртэй, олон төрлийн өнгөтэй йогурт өгч дасгасны хэрэггүй ба ийм тараг уусан хүүхэд органик тарагнаас татгалзах нь элбэг. Тиймээс анхнаас нь байгалийн гаралтай тарган дээр бага зэрэг зөгийн бал хийгээд өгвөл тун амтархан иднэ.

Үйлдвэрийн нарийн боов, гурилан бүтээгдэхүүн

Жигнэмэг, бялуу, нарийн боов зэрэг нь үнэхээр амттайг хүн бүр мэднэ. Гэхдээ үйлдвэрлэгчид мөнгөө хэмнэхийн тулд цөцгийн тосны оронд хямд маргаринаар бүтээгдэхүүнээ хийж, эдгээр нь мөн л бодисын солилцоонд муугаар нөлөөлж, цусыг өтгөрүүлэх аюултай. Түүнчлэн үүний оронд амтат төмсөөр хийсэн жигнэмэг идвэл шим тэжээлээр хангахаас гадна салахын аргагүй сайхан амтыг мэдрүүлнэ.

Зефир

Зефир бол хамгийн хор хөнөөлгүй амттангуудын нэг юм. Өөх тос байхгүй, 80% нь нүүрс уснаас бүрддэг. Гэсэн хэдий ч зарим үйлдвэрлэгчид энэ амттанд хадгалалтын бодис нэмж, бүх ашигт шинж чанарыг нь үгүй болгодог. Тиймээс авахаасаа өмнө найрлагыг нь харж натрийн сорбат болон сорбины хүчил бүхий хадгалах бодис орсон эсэхийг нь шалгаарай. Мөн дээрээс нь будагч бодис ороогүй байгалын цагаан зефир сонгох хэрэгтэй.

Дэлгүүрээс авсан зөгийн бал

Үйлдвэрийн гаралтай зөгийн бал нь ихэвчлэн органик шинжээс хол зөрүүтэй байх ба зөгийн бал гэхээс илүү цардуултай карамель моллас байдаг. Харин хамгийн сайн зөгийн балыг гар хийцийн буюу хөдөөний иргэдээс авах нь тохиромжтой.

Уурагтай чихэр

Энэ нь эрүүл мэндэд халгүй мэт санагддаг ч будагч бодис, далдуу модны өөх тосны нэмэгдэлтэй байдаг. Гэхдээ хааяа идэхийг хүсвэл нүүрс уснаас 3-4 дахин их уураг агуулсан найрлагатайг нь сонгоорой. Жишээ нь, чихэр нь 20гр уураг агуулсан бол нүүрс ус нь 5гр-аас ихгүй байх ёстой.

Цагариган боов

Зарим цагариган боов устөрөгчжүүлсэн өөх тос, маргарин, далдуу модны тос агуулдаг. Үүнийг худалдан авахдаа найрлагыг нь уншиж, энгийн ургамлын тостойг сонгох нь дээр.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!