Шөнийн турш бүтэн нойртой унтаж, өглөө эрч хүчтэй сэрэх үр дүнтэй арга

Фитнесийн багш Крэйг Баллантин (Craig Ballantyne) эрүүл зөв хооллож, бөх гэгч нь унтаж амрах үр дүнтэй нэгэн аргын талаар өөрийнхөө блогтоо бичжээ. Тэрээр үүнийг “10-3-2-1-0” хэмээн нэрлэсэн бөгөөд уг аргыг туршиж үзсэн хүн бүр орой нь сайхан унтаж амраад зогсохгүй, маргааш өглөөг эрч хүчээр дүүрэн угтдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

1. Унтахаасаа 10 цагийн өмнө

Энэ үед цусны урсгалаа цэвэрлэх шаардлагатай бөгөөд кафейны агуулдаг кофе, ногоон болон хар цай, хийжүүлсэн ундаа ууж, шоколад идэж болохгүй.

2. Унтахаас 3 цагийн өмнө

Орондоо орж, унтах цаг тань болоход ердөө 3 цаг үлдсэн бол, юу ч битгий идээрэй. Тэр тусмаа архины төрлийн ямар нэгэн зүйл ууж, огтхон ч болохгүй. Эс бөгөөс таны ходоод гэдэс архинд агуулагдах бодисуудыг гадагшлуулах болон оройтож идсэн хоолыг шингээх гэж зовох болно. Харин энэ цагт ажлын стресс ядаргаагаа тайлж, амрах хэрэгтэй. Ингэж чадвал маргааш өглөөг эрч хүчээр дүүрэн угтах чадах юм.

3. Унтахаас 2 цагийн өмнө

Энэ үед болж өгвөл юм битгий бод. Мөн ямар нэгэн байдлаар ажиллах хэрэггүй. Хэрвээ дутуу үлдээсэн ажил байвал маргааш хийхээр үлдээгээрэй.

4. Унтахаас 1 цагийн өмнө

Телевиз үзэх юм уу, эсвэл гар утсаа ашиглах гэсний хэрэггүй. “Facebook”, “Twitter”-ээ шалгаж үзэх шаардлагатай байлаа ч, зүгээр л мартаарай. Үүний оронд нүдээ аньж, оюун санаагаа амраах ёстой аж.

5. Сэрүүлэг дуугарах үе

Сэрүүлэг дуугарлаа! Сэрүүлгээ унтрааж, орноосоо босоорой. Тодорхой хугацаагаар сэрүүлгээ хойшлуулж, дахин унтах гэж битгий залхуураарай. Хэдэн минут нэмж унтлаа гээд танд эрч хүч бэлэглэнэ гэж бодож байвал та эндүүрч байна. Учир нь сэрүүлгэнийхээ цагийг бага багаар хойшлуулж унтах нь улам нойр хүргэдэг гэнэ.

Ямар байрлалаар унтах нь зөв бэ?

Бид унтахдаа ямар байрлалаар унтаж байгаагаас хамаарч, эрүүл мэндэд нөлөөлдөг аж. Хэрвээ та залуу, илүү өндөр харагдахыг хүсдэг бол, нуруун дээрээ дээш харан унтаж байгаарай. Ингэснээр нүүр үрчлээтэхгүй бөгөөд хөхийг өргөж, унжихаас сэргийлдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!