Угаалгын өрөөний эвгүй үнэр, зөрүүд толбыг арилгах үр дүнтэй аргууд
Зарим үед угаалгын өрөөнөөс шээс үнэртэн, шар толбо суултуур дээр тогтсон байдаг. Ялангуяа олон хөвгүүдтэй ээжийн хамгийн сайн ойлгох асуудал бөгөөд байнга тэдгээрийг цэвэрлэхээс залхаж байвал дараах зөвлөгөөг хэрэгжүүлж, ажлаа хөнгөвчлөөрэй.
Ариун цэврийн өрөөнд үргэлж нойтон сальфетка байлгах
Суултуурынхаа ойролцоо нойтон сальфетка тавьчихвал хэн нэгэн бие засаж, суултуурыг бохирдуулсан үедээ үүнийг санаж цэвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй.
Гэрийн нөхцөлд шүршигч хийх
Хэрэв та органик бүтээгдэхүүнийг илүүд үздэг бол ус болон цууг ижил хэмжээгээр хольж, дээрээс нь өөрийн дуртай эфирийн тосоо нэмснээр таны шүршигч бэлэн болох ба шээсний жижиг толбыг тогтохоос нь өмнө үүгээр шүршиж арчвал, хялбар байхаас гадна сайхан үнэр гаргана.
Суултуураа сайтар ариутгах
Суултуурын ирмэг, ар тал, доод булан зэрэгт цаг хугацааны явцад маш их хэмжээний нян үрждэг тул салгаж болохоор хэсэг байвал авч байгаад бүх завсар зайг нь цэвэрлэж, ариутгагчаар шүрших хэрэгтэй. Түүнчлэн илүү нарийн цэвэрлэхийн тулд ахиухан хэмжээний ариутгагч бэлдэхийг зөвлөе.
Хямд сахлын хөөс түрхэх
Ариун цэврийн өрөөний шээсний үнэрийг арилгахын тулд сахлын хөөс хэрэглэж болох ба цэвэрлэхийг хүсэж буй хэсэгтээ 5 минутын турш байлгаад арчиж авна. Гэхдээ энэ нь халдваргүйжүүлэх үйлчилгээгүй зүгээр л үнэр дарах чадвартайг анхаараарай. Мөн танай ариун цэврийн өрөө модон шалтай бол энэ аргыг турших хэрэггүй аж.
Түүнчлэн уг зөвлөмжийг 3 хүүгийн ээж Присцилла Ракуэл өгсөн бөгөөд түүний хэлснээр “Би 3 хүүгийнхээ хөтөвчний эвгүй үнэрийг арилгах гэж төрөл бүрийн цэвэрлэгээний бодис ашиглаж үзсэн ч үнэр хэвээрээ л байсан. Харин нэг удаа сахлын хөөс түрхээд хэсэг хугацааны дараа арчихад өрөө бүхэлдээ сайхан үнэртэй болсон” хэмээн хэлжээ.