Интернэтэд хүмүүсийн хамгийн их асуудаг утгагүй асуултуудад хариулт өгчээ

Интернэтэд хүмүүсийн хамгийн их асуудаг утгагүй асуултуудад хариулт өгчээ

Хүн бүрд хааяа хажуу дахь хүнээсээ асуухаас ч ичмээр тэнэг асуултууд төрж байдаг. Харин интернет орчин бий болсноос хойш хүмүүс нэр царайгаа нууцлан өнөөх хачин асуултуудаа нийтлэх боломжтой болсон ба тэдгээр инээд хүргэм асуултуудад хэрхэн шинжлэх ухаанч байдлаар хариулсныг сонирхцгооё.

Хүйтэнд буцлам халуун ус цацвал яах вэ?

Хэрэв та жавартай үед ( -20 хэм ба түүнээс доош) халуун ус цацвал шууд цас болж хувирах ба халуун ус нь хүйтэн уснаас хурдан хөлддөг. Гэхдээ энэ үйл явцын талаар нарийн судалгаа хийгдэж байгаа боловч яг тохирсон тайлбарыг хараахан олоогүй байна.

Тоос сорогчийг нүдэндээ ойртуулбал юу тохиолдох вэ?

Зарим аймшгийн түүхүүдэд тоос сорогчоор нүдээ соруулах зэрэг аюултай үзэгдлүүд гардаг. Гэвч үнэн хэрэгтээ хүний нүдний судсууд тийм ч эмзэг биш бөгөөд байгалийн рефлексээрээ ямар нэг зүйл нүдрүү ойртоход нүдээ аних зуршил хүн хүн бүрт бий.

Хэрэв толин тусгалыг сканнердвал юу болох вэ?

Уншигч та өөр ертөнцөд очих хаалга байдаг бол яах вэ? хэмээн нэг бус удаа бодож л байсан байх. Харин нэгэн интернэт хэрэглэгч толийг сканнердвал энэ бүхэн биелэх боломжтой эсэхийг асуусан байв. Бодит байдал дээр ийм үйлдлийн үр дүнд толины доторх хар хэсэг л харагдах болно.

Бохио залгивал юу болох вэ?

Зажилж байсан бохио залгивал ходоодонд 7 жилийн турш үлддэг гэх яриа бий. Харин эмч нарын үзсэнээр, хүний хоол боловсруулах тогтолцоо стейкийг шингээж чаддаг байхад бохийг задалж чадах нь ойлгомжтой гэж тайлбарласан ба хүний ходоод нь хүчил, ферментээр баялаг тул хэт том л биш бол төрөл бүрийн бүтээгдэхүүнийг шингээх чадвартай аж.

Машины бензиний саванд ус хийвэл яах вэ?

Ус нь бензинээс өндөр нягтаршилтай тул ерөнхийдөө холилдохгүйгээр ёроолд нь хуримтлагдана. Хэрэв бага хэмжээтэй ус хийвэл ямар нэг ноцтой зүйл тохиолдохгүй, хөдөлгүүр ажиллах үед ууршин алга болно. Харин их ус хийвэл шууд машин засварлуу очих магдлалтай.

Байнга хуруугаа дугаргавал юу болох вэ?

Хуруугаараа үргэлж оролдож дуугарах нь хурууны үе томрох, цаашлаад бүр үрэвсэх эрсдэлтэй гэсэн ойлголт байдаг ч, уг гарч буй дуу чимээ нь яснаас бус үений шингэнд хий орон бөмбөлөг үүсч, тэр нь хагарах чимээ байдаг гэнэ. Мөн энэ нь ямар нэг эрсдэл дагуулахыг баталсан судалгаа хараахан олдоогүй байна.

Архийг буцалгавал яах вэ?

Сакег халааж уудаг байхад архийг ч бас халааж, эсвэл буцалгаж болох мэт санагдаж байвал энэ нь ташаа ойлголт юм. Ус 100 хэмд буцалдаг бол архи 78.3 хэмд буцалж эхэлдэг ба буцалгасны дараа архи нь зүгээр л муу чанарын ус болж хувирна.

Колан дээр сүү хийвэл юу болох бол?

Кола болон сүүг холих үед химийн урвал явагдаж, ундааны фосфорын хүчил нь сүүний уурагтай холилдон, трикальци, фосфат болон устөрөгчийг үүсгэж тэдгээр нь уг зураг дээрх шиг харагдах болно.

Хэрэв та АТМ-д пин кодоо эсрэгээр нь оруулбал юу болох вэ?

Пин кодыг урвуу дарааллаар оруулах нь дээрэмд өртсөнийг илтгэж, хамгаалалтын системийг идэвхжүүлдэг гэсэн цуу яриа их сонсогддог. Түүнчлэн ийм саналыг АНУ-ын хуульч Жосеп Сингер боловсруулсан боловч энэ нь санаанаас хэтрээгүй аж. Тиймээс нууц дугаараа буруу оруулахгүй байх, ялангуяа 3 удаа дараалан өөр код хийж болохгүй гэдгийг анхаарсан нь дээр.

Онгоцонд утсаа унтраахгүй бол яах вэ?

2014 онд европын нисэхийн аюулгүй байдлын агентлаг цахилгаан төхөөрөмжүүд нь ямар нэг аюулгүй талаар мэдээлэл хийж, нислэгийн үеэр дуудлага хийхийг зөвшөөрсөн. Гэхдээ хөөрөх болон буух үед утасны долгионд асуудал үүсч болзошгүй тул бүх төхөөрөмжийг унтраах нь маш чухал юм.

Гагнуурын очийг удаан харвал юу болох вэ?

Гагнуур хийж байх үед хол байх ёстой гэж бидний эцэг эх багаас нь сургадаг. Яагаад гэвэл үүнээс их хэмжээний хэт ягаан туяа ялгардаг тул холоос харах ч хэрэггүй. Хэрэв нүдэнд хүрсэн тохиолдолд салст бүрхэвч гэмтэж эвэрлэгийн үрэвсэл үүсэх эрсдэлтэй.

Хар нүхэнд орвол юу тохиолдох вэ?

Хар нүхэнд орсны дараа бодит байдал эсрэгээрээ эргэж, орон зай, цаг хугацаа бүрэн утгаа алдаж, дэлхийн физикийн хууль хэрэгжихээ больно. Гэхдээ энэ нь зүгээр л таамаг бөгөөд яг юу тохиолдохыг хэн ч батлаагүй билээ.

Удаан хугацаанд нүдээ анивчихгүй бол яах вэ?

Хүмүүсийн нүд төрснөөсөө хойш байнга чийглэг байхыг шаарддаг тул анивчих нь байгалийн рефлекст тооцогддог. Тиймээс та зовхио хүчээр татсан ч удалгүй нулимс гоожиж, энэ нь бараг боломжгүй гэдгийг ойлгох болно.

Халуун тос руу ус хийвэл яах вэ?

Хэрэв та гал дээр хайруулын тавагтай тос тавиад мартсан бол дээрээс нь ус хийгээд хэрэггүй. Учир нь дээд хэмдээ хүрч халсан тос устай холилдвол эргэн тойронд үсэрч, замбараагүй байдал үүснэ. Харин үүний оронд галаа унтраан тагийг нь таглаад орхиорой.

Флашийг залгуурт залгавал юу болох вэ?

Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол флаш дискийг залгуурт залгавал хүчин чадал нь эрс нэмэгдэнэ гэдэг. Харин үүнийг туршиж үзэхэд огт өөрчлөлт гараагүй ба адаптер нь флаш дээрх мэдээлэлд хандах боломжгүй юм. Мөн флаш нь энэ үед ссаалттай хэвээр байх боловч идэвхгүй болж, нэг ёсны уг үйлдэл нь ямар ч хэрэгцээгүй гэсэн үг.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!