Сарын тэмдгийн өвдөлтийг насан туршдаа мартахад туслах дасгалууд

Сарын тэмдгийн үед хэвлий орчмоор базлах, хатгуулах зэрэг зарим шинж тэмдэг илэрдэг ба уг өвдөлтийг намдаах хамгийн сайн арга нь дасгал хөдөлгөөн юм. Мөн энэ нийтлэлд оруулсан бүх дасгалууд үнэтэй төхөөрөмж шаардагдахгүй, гэртээ хийж болохуйц гэдгээрээ давуу талтай. Ингээд дараах дасгалуудад анхаарлаа хандуулаарай.

  1. Хэвлий чангалах гүүрэн дасгал

Энэхүү дасгал нь аарцагны хөндийн ачааллыг багасгаж, хэвлийн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй аж. Хэвтээ байрлалаас нуруу өвдгөөрөө дээш хотойх ба хөлийн ул шаланд байрлана. Ингэх үед таны бие нэг ёсны гүүр шиг хэлбэртэй болох бөгөөд газраас 1-2 инч хөндийрсөн байх ёстойг анхаараад, буцаж анхны байрлалдаа орно. Үүнийгээ 8-10 удаа давтаарай.

  1. Алхалт

Алхах нь сарын тэмдгийн үед илрэх стрессийг багасгаж, өвдөлтийг намдаах хамгийн хялбар арга юм. Энэхүү бага эрчимтэй кардио дасгалыг сарын тэмдгийн сүүлийн 2,3 өдөр хийвэл илүү тохиромжтой байдаг.

  1. Өвдгөө цээж хүртлээ сунгах

Уг тайвшруулах дасгал нь хэвлийн доод хэсгийн өвдөлтийг намдаахад тустай. Ингэхдээ нуруугаараа дээш харан хэвтэх ба нэг хөлөө урагш сунган, нөгөө хөлөө нугалаад өвдгөө цээж хүртлээ зөөлөн татна. Мөн хэдэн минутын турш энэ байрлалаа барьж, дараа нь хөлөө солин дасгалаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

  1. Йог ба пилатес дасгал

Йог болон пилатес нь стресс тайлж, дотоод амар амгаланг олоход туслахаас гадна булчин өвдөх, ядрах, базлах зэрэг олон таагүй шинж тэмдгүүдийг бууруулдаг. Мөн эдгээрийг сарын тэмдэг ирэхээс хэд хоногийн өмнө хийж эхэлбэл тохиромжтой ба дасгалууд хэтэрхий хүнд санагдвал завсарлага аваарай.

  1. Суунгаа хөлийн уландаа хүрэх

Хэрэв сарын тэмдэг ирэх үед таны толгой өвдөж, сэтгэл санаа өөрчлөгддөг бол энэ дасгалыг хийсэн нь дээр. Хөлөө урагш сунган суугаад, аажмаар урагш бөхийх ба энэ байрлалаа 3 минутын турш барина.

  1. Хөнгөн жин өргөх

Сарын тэмдгийн өвдөлтийг багасгахын тулд хөнгөн гантел өргөвөл зохимжтой ба олон дахин давтагдах хөдөлгөөнүүд нь булчинг илүү уян хатан, хүчтэй болгодог. Гэхдээ хүнд гантел өргөж, эрчимтэй хичээллэх зэрэг нь сарын энэ үед төдийлөн тохирох дасгал биш юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!