Диана гүнжийн хамгийн дуртай хоолыг хийж үзлээ. Үнэхээр амттай бас үзэмжтэй

Диана гүнж өөх тосгүй зөв хооллолтын зарчмуудыг чанд баримталдаг байсныг олон хүн мэднэ. Тийм ч учраас түүний хувийн тогооч Даррен Мак Грейди үргэлж эрүүл хоол бэлддэг байсны нэг нь уг чинжүүний ороомог бөгөөд дараах зааврыг даган ямар амттай болохыг нь туршаад үзээрэй.

Орц:

  • Амтат улаан чинжүү – 4 ширхэг
  • Оливын тос – 1/4 аяга(ойролцоогоор 50 гр)
  • Сонгино – 1 ширхэг
  • Мөөг – 3 ширхэг(дунд хэмжээтэй)
  • Хулуу – 200гр
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Агшаасан будаа – 1аяга
  • Ус – 1/2аяга
  • Ногооны өтгөн шөл – 1/2 аяга
  • Утсан гахайн мах – 4 зүсэм
  • Лаврын навч – 2,3 ширхэг
  • Моцарелла бяслаг – 115 гр
  • Пармезан бяслаг – 35-40гр
  • Хатаасан оригано – 1/2 халбага
  • Давс – амталгаагаар

Чинжүүгээ урьдчилан бэлтгэхдээ:

Чинжүүний дээд хэсгийг зүсэж аваад доторх үр хальс зэргийг нь авч гадна талыг нь тосоор сайтар тослоод, шарах шүүгээний 180 хэмд 30 минутын турш болгоод хөргөнө.

Шанзанд:

Юун түрүүнд сонгино, мөөг, хулуу, улаан лооль зэргээ шоо дөрвөлжин хэрчих ба гахайн утсан махаа жижиглээд, хайруулын таваганд бага зэрэг шарна. Харин дараагийн алхам бол махан дээрээ жижиглэсэн ногоонууд болон агшаасан будаагаа хийгээд ногооны шөлийг бага багаар хийх юм. Ингэхдээ дунд зэргийн гал дээр болгох ба давс, орегано болон лаврын навчаа хийхээ бүү мартаарай.

Мөн бэлэн болсон шанзан дээр моцарелла бяслагаа хайлуулан хийнэ. Дараа нь урьдчилан бэлдсэн чинжүүндээ шанзыг хийж, хамгийн сүүлд нь пармезан бяслагаа нэмээд 15 минутын турш жигнэж болгох хэрэгтэй.

Эцэст нь та жинхэнэ сонгодог жороор хийсэн өвөрмөц амтыг мэдрэхээс гадна таны хамгийн дуртай хоолны  нэг болно гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!