Тэнгэрийн эзэнт гүрэн гэгдэх Хятадын амьдрал бусад улсаас тэс өөр гэдгийг батлах 9 баримт

Хэдийгээр Хятадын тухай маш олон нийтлэл, нэвтрүүлэг цацагддаг ч хүн төрөлхтнийг гайхшируулах зүйлс тэднээс ундарсаар л байдаг. Тиймээс энэ улсын орчин үеийн амьдралын зарим сонирхолтой мэдээллийг бэлтгэн нийтэлснийг хүлээн авна уу.

Гоо сайхны өвөрмөц стандарттай

Бусад орны эмэгтэйчүүдийн нүд хөмсөгний будалт дээшээ чиглэлтэй, нүднээсээ хэтэрч гарсан хэв маягтай байдаг бол Хятад эмэгтэйчүүд эсрэгээрээ нүдээ том харагдуулахаар, нэг ёсны хүүхдийнх шиг гэнэн төрх бий болгохыг хичээдэг аж.

Түүнчлэн энэ орны эмэгтэйчүүд өргөн шанааг төдийлөн ойшоодоггүй ба ийм царай төрхтэй бол нүүр будалтын аргаар өөрчилж, илүү шөвгөр зууван нүүрний хэлбэр бий болгохыг зорьдог байна. Мөн нүдний доорх уутанцар том байх тусмаа үзэсгэлэнтэйд тооцогддог гэнэ.

30-аас дээш насны эмэгтэй жүжигчид хөгшин дүрд тоглодог

Хятадад эмэгтэйчүүдийн цагаан арьс том нүд нь тэдний гоо сайхны илэрхийлэл болдгийг ихэнх хүн мэднэ. Тиймдээ ч олон Хятад кинонд, жүжигчид нь өсвөр насныхан шиг үрчлээ, өө сэвгүй арьстай ажиглагддаг бөгөөд 30 гарсан ч ботокс болон бусад арга хэрэгслийн ачаар залуухан охин шиг харагдах нь чухал байдаг аж.

Түүнчлэн энэ насныхан өөрөөсөө ахмад дүрд тоглох тохиолдол ажиглагддаг ба бодит байдал дээр, зурагт харуулсан ээжийн дүр нь хүүгийн нь дүрээс ердөө зургаан насаар эгч байжээ.

Нутгийн иргэд уран цэцэн үгс ашигладаг

Улс орон бүр өөрийн гэсэн хэлц үг, хэллэгтэй байдгийн адилаар Хятад орны хэл зүйн соёл ч бас тун өвөрмөц юм. Жишээ нь, эмэгтэй хүн эрэгтэй хүнрүү “Тагтаа илгээсэн” гэж хэлбэл тэр аль хэдийн нүүрээ будаж, хувцасласан гэсэн үг. Харин өргөн утгаараа энэ нь ямар нэг хурал цуглаанд ирдэггүй хүмүүсийг хэлдэг байна.

Тахианы сарвууг амттанд тооцдог

Бусад орныхонд хачин санагдах зууш энэ оронд олон бий. Үүний нэг жишээ нь тахианы сарвуу бөгөөд дэлгүүр, зах, наран шарлагын газар, тэр ч байтугай сайн ресторанд хүртэл зарагддаг. Мөн энэ нь коллаген ихээр агуулдаг тул эмэгтэйчүүдэд тустай байдгаас гадна олон төрлийн соустай хослуулан идвэл тохиромжтой байдаг аж.

Хятадууд зурхайд итгэдэг

Нутгийн зарим иргэд зурхайд маш их итгэдэг тул ажилд авах гэж буй хүнийхээ ордыг асуудаг талтай. Түүнчлэн болзох аппликэйшн дээр хэрэглэгчдийн нас, цалин, гэр болон машины зураг дээрээс нь ордоо бичихийг санал болгодог байна.

Сарын тэмдгийн өдрүүдэд зайрмаг идэж болдоггүй

Энэ орны хүмүүс Хятадын уламжлалт анагаах ухаан дээр үндэслэн сарын тэмдгийн үед зайрмаг идэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь хүйтэн зайрмаг, ундаа нь хэвлийн өвдөлтийг улам нэмэгдүүлдэг хэмээн үздэг ба үүний оронд халуун ус, цай, шөл уух нь тохиромжтой аж.

Хятад хуримд цайны ёслолыг зохион байгуулдаг

Цайны ёслол нь Хятад хуримын чухал хэсэг юм. Хосууд эцэг эхийнхээ өмнө сөгдөж суугаад, “Цай уугаарай” хэмээн хэлэн аягатай цай барьдаг ба эцэг эх нь цайг амссаны дараа тэдэнд улаан дугтуйтай мөнгө өгдөг. Энэ нь гэрлэсэн хос адислагдаж хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Мөн эхлээд эрэгтэйн талын эцэг эхэд хүндэтгэл үзүүлээд өвөө эмээ, эгч дүү нартаа цай барьдаг бөгөөд ёслол дууссан хойно бүсгүйн талд очиж мөн адил зан үйлийг гүйцэтгэнэ.

Эрэгтэйчүүд өөртөө анхаарал тавих нь их

Том хотын эрчүүд гадаад төрхөндөө муугүй анхаардаг ба тэдний 73% нь эмэгтэйчүүдэд таалагдах гэсэн хүсэлтэй байдаг аж. Мөн өөртөө анхаарах нь амжилтыг билэгддэг учраас гоо сайхны бүтээгдэхүүнийг боловсронгуй эрчүүд ихэвчлэн сонгодог байна. Харин зурагт харагдаж буй жүжигчин Жан Жэханы хувьд даавуун маск маш их хэрэглэдэг тул “Масканд донтогч” гэсэн хочийг хүртэл авч байжээ. Тэрээр зураг авалтын үеэр өдөрт 2 маск тавьдаг ба сард 12  хайрцгийг хэрэглэдэг гэжээ.

Хуримын ёслолын үеэр савх бэлэглэдэг

Шинээр гэрлэсэн хосуудыг хурдан ам бүл нэмэхийг билгэдэж савх өгдөг. Учир нь Хятадаар савх гэдэг үгний эхний хэсэг нь хурдан, дараагийн хэсэг нь хүүхэд гэсэн утгатай ханзаар бичигддэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!