Испани улс эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеэр 3 хоногийн ажлын чөлөө олгодог

Дунджаар эмэгтэй хүний сарын тэмдэг 50 нас хүртэл ирдэг бөгөөд энэ нь нийт 6.5 жилийн хугацаатай тэнцэх юм. Мөн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 90 хувьд сарын тэмдгийн өдрүүдэд янз бүрийн шинж тэмдэг илэрдэг ба тэдний 32-40 хувьд нь маш хүчтэй өвдөлт мэдрэгддэг тул ажил сургуулиасаа хоцрох шалтгаан болдог ажээ. Харин Испани улсын хувьд эмэгтэйчүүдийн энэ үед зориулж ямар арга хэмжээ авсныг дараах мэдээллээс уншаарай.

Испани бол сарын тэмдгийн чөлөөг зөвшөөрсөн Европын анхны улс юм

Испанийн засгийн газар сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдэд зориулан 3 хоногийн чөлөө олгох хуулийг санаачилсан ба тодорхой нөхцөлд энэ хугацааг 5 хүртэлх хоногоор сунгаж болох юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь сарын тэмдгийн зовиуртай байдаг тул уг арга хэмжээ нь олон хүнд таалагдаж байгаа гэнэ. Гэхдээ бага зэргийн таагүй мэдрэгдэх зэрэгт чөлөө олгохгүй байхыг тусгажээ.

Харин өмнө нь сарын тэмдгийн зовиураас болж ажлын бүтээмж буурах, хоцрох гэх мэт шалтгаан түгээмэл ажиглагддаг байсан бөгөөд уг хууль хэрэгжсэнээс хойш дарга болон ажилчдын харьцаа сайжирч, ажлаа илүү үр дүнтэйгээр хийдэг болсныг олон компани нотолж байна.

Сарын тэмдгийн үеэр ажлаасаа чөлөө авах нь зарим улс оронд олон жилийн турш хэрэгжсэн нийтлэг үзэгдэл байжээ

  • Японд сарын тэмдгийн амралт 1947 оноос хойш бий болсон байдаг. Түүнчлэн 1965 онд ажилчдын 26% нь чөлөө авах хүсэлт гаргаж байсан бол 2017 онд энэ тоо ердөө 0.9% болтлоо буурчээ. Гэхдээ эдгээр өдрүүдэд ямар нэг нэмэлт цалин болон цалинтай чөлөө олгохгүй байхаар хуулиндаа заасан байдаг.
  • Өмнөд Солонгост эмэгтэй ажилчид сарын тэмдгийн чөлөө авах эрхтэй бөгөөд үүнийгээ ашиглахгүй бол нэмэлт цалин авдаг.
  • Замби улсад эмэгтэйчүүд онцгой үедээ сар бүр 1 өдөр амрах боломжтой ба энэ өдрийг “Эхийн өдөр” гэж нэрлэдэг.

Мөн Испани улс уг хуулиас гадна ариун цэврийн хэрэглэлийг илүү хүртээмжтэй болгохоор ажиллаж, тэдгээрийг сургууль, олон нийтийн газруудад үнэ төлбөргүй байршуулах, татварыг бууруулах тал дээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!