Зочдоо гайхшруулах жор: Гахайн махыг төгс амттай болгож шарах жор

Шарсан мах харагдах байдлаараа ч тэр, амт нь ч тэр шүүслэг зөөлөн байхад гол учир нь оршино. Харин Литвачуудын хувьд махыг өвөрмөц, тансаг байдлаар бэлтгэхдээ гаргууд бөгөөд тэдний амтат хоол хийхдээ ашигладаг онцгой жорыг таньд танилцуулж байна.

Орц:

  • Гахайн цээж мах – 2 хэсэг
  • Зөгийн бал – 1ц/х
  • Квас – 250гр
  • Сармис – 3 хумс
  • Улаан перец – 1ц/х
  • Бөөрөнхий перец – 1/3 ц/х
  • Лаврын навч – 2ш
  • Давс – 1ц/х

Хийх арга:

Махаа угааж цэвэрлээд, хайруулын тавганд ургамлын тос хийлгүйгээр дунд зэргийн галаар халаана. Халаасны дараа гахайн махаа тавьж өөх нь хайлтал хоёр талаар нь эргүүлэх хэрэгтэй. Мөн энэ үед сармисаа нэмж хийгээд хэсэг хуурч байгаад ялган авна.

Дараа нь махан дээрээ 250гр квасыг хийх ба давс, улаан перец, бөөрөнхий перец, зөгийн бал зэргийг ч мөн адил нэмж өгнө. Үүнийгээ 1 минут хэртэй буцалгаж байгаад дээр нь лаврын навч хийж тагийг нь таглаад, зөөлөн гал дээр 40 минут байлгаарай.

Эцэст нь аманд ороод л хайлам шүүслэг зөөлөн мах бэлэн болох бөгөөд гэр бүл, дотны хүмүүстэйгээ амтархан зооглоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!