Дуучин Заяа өөрийн хань нэвтрүүлэгч Одзаяад 14 жилийн ойгоороо гэнэтийн сюрприз барьжээ
Монголын залуу үеийн төлөөлөл болсон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяаг танихгүй хүн ховор биз ээ. Царайлаг, чадварлаг бүсгүй өөрийн санаачилсан “Бэлэг” нэвтрүүлгээрээ олон хүмүүсийг баярлуулдаг нэгэн. Тэрбээр “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай гэр бүл болон өдгөө хоёр хүүгийн аав ээж болцгоосон юм.
Тэд таван жилийнхээ ойн дээр анхны хүүхдээ өлгийдөн авч, 10-н жилийнхээ ойн дээр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч байсан гэдэг.
Тэгвэл 14 жилийн ойгоороо дуучин Заяа өөрийн ханьдаа гэнэтийн сюрприз барьжээ. Тэрээр гэргийдээ цоо шинэ автомашин бэлэглэсэн бөгөөд тухайн үеийн сэтгэл хөдлөлийг харуулсан бичлэгийг цахим хуудсандаа оруулсан байна.
Нэвтрүүлэгч бүсгүй өөрийн цахим хуудсандаа: “OMG манайхаан хардаа 14 жилийн ойн бэлэг гэнэ. Бүр төв цэнгэлдэх хүрээлэнд хайрцаглаад тавьчихсан байсан гээд бод доо. Үнэхээр хэлэх бичих үг олдохгүйнээ. Үргэлж хайр мэдрүүлж, дэргэд минь байдагт баярлалаа чамдаа. Бие биенээ олж хайрласан нь ямар их аз вэ хайрт хань минь” гэж баярласан сэтгэгдэлээ илэрхийлж дараах зургийг оруулсан байна.
Үлгэр жишээ болсон хосууддаа цаашдын амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.