Хятад бүсгүйчүүдийн овор багатай харагддаг нууцад нэвтэрцгээе

Буурал үс, үрчлээтэй арьс зэрэг нь хүмүүсийн хөгшрөлтийг илтгэх тодорхой илэрхийлэл болдог ч, орчин үед төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглан илүү залуу харагдах боломжтой болсон. Гэхдээ гаднаасаа сайхан харагдах нь зөвхөн түр зуурын зүйл учраас бие махбодоо дотроос нь эрүүлжүүлэх нь хамгийн чухал. Тиймээс залуу насаа удаан хадгалахад туслах Хятад нууцыг та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэлээ.

  1. Долоо хоногийн 1 өдөр цагаан хоол идэх

Хятадын уламжлалт анагаах ухаанд гоо сайхан, залуу насыг авчрах хамгийн шилдэг аргуудын нэгийг хоргүйжүүлэх гэж үздэг. Үүний тулд шинэ хүнс хэрэглэх, муу зуршлаас зайлсхийхийн зэрэгцээ долоо хоногт ядаж 1 удаа цагаан хоол идэх хэрэгтэй ба Хятадын жүжигчин Сюй Чин 53 настай ч 30 хүрээгүй мэт харагддаг нь үүнтэй холбоотой байдаг.

  1. Будаандаа давс хийхгүй байх

Судлаачид давсыг дархлаа бууруулах нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд натрийн хэрэглээг багасгах нь хөгшрөлтийг удаашруулахад тун тустай аж. Тиймдээ ч Хятадууд будаа агшаахдаа давс хийдэггүй байна.

  1. Бадамлянхуа цэцгийн навчтай цай уух

Уг цэцгийн навчтай цайг ууснаар жин хасах, ходоодны үйл ажиллагааг дэмжих, өөх хасах зэрэг олон давуу тал ажиглагдах ба мэргэжилтнүүд өдөр бүр өлөн элгэн дээрээ 3-4 аяга бадамлянхуан навчтай цай уухыг зөвлөж байна.

  1. Тай Чи дасгал хийх

Энэ дасгал нь стресс бухимдлыг бууруулж, эрч хүч, тэсвэр тэвчээр, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Мөн Тай Чи дасгал йогийг орлож болохуйц бөгөөд үр дүнг нь мэдрэхийн тулд өдөрт ердөө 10 минутыг зарцуулж, тууштай хийх хэрэгтэй.

  1. Ногоон вандуйны маск тавих

Магадгүй та ногоон вандуйтай маскны талаар огт сонсож байгаагүй байх. Гэхдээ үүнийг зүгээр л нухаш болгон бэлдээд нүүрэндээ түрхээрэй. Энэ нь батга, нөсөө толбыг арилгах гайхалтай нөлөөтэй.

  1. Турмериктэй маск хэрэглэх

Хятадуудын ашигладаг бас нэг үр дүнтэй маск бол турмериктэй маск юм. Энэ нь арьсны зарим асуудлыг шийдэхэд тустай ба тараг, зөгийн бал зэргийг нэмэн тавьж болно.

  1. Мөөг идэх

Хятад айл өрхүүд оройн хоолондоо ихэвчлэн мөөг иддэг. Гэхдээ энэ нь зөвхөн амт нэмэх бус вирусийн эсрэг өвөрмөц нэгдлүүдтэй, эмчилгээний чанартай байх хэрэгтэй ба сүрэл мөөг, трюфель, сүүн мөөг гэхчлэн хүний эрүүл мэндэд тустай олон төрлийн мөөг бий. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүн нь Д амин дэм болон эрдэс бодисоор баялаг тул таны биеийг залуу байлгахад чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!