Кардашианы гэр бүлийн том эгч Кортнигийн төөрч будлиж явсаар 40 насандаа олсон жинхэнэ хайрын эзэн

Кортни Кардашиан хөгжимчин Трэвис Баркер нарын хайрын түүх бусдын адил эхлээгүй ч үнэхээр аз жаргалтайгаар өрнөж буйг олон хүн анзаарсан байх. Түүнчлэн тэд олон жилийн турш найзууд байсан тул бие биенээ өөр нүдээр харахад багагүй хугацаа шаарджээ.

  1. Болзож эхлэхээсээ өмнө 15 жилийн турш найзууд байв

Тэд 15 жилийн хугацаанд нөхөрлөлийн холбоо тогтоож, хамтран ажилладаг байсан ба Кортниг “Keeping Up with the Kardashians” реалити шоуг эхлүүлэхэд Трэвисийн дэмжлэг нэлээдгүй байсан аж. Мөн тухайн үед Тревис, Парис Хилтонтой болзож байжээ.

  1. 2018 онд тэдний болзооны цуу яриа дэгдсэн ч үүнийг үгүйсгэсээр байлаа

Хосуудын өмнөх харилцааны хувьд, 2008 онд Трэвис эхнэр Шанна Моаклероос салсан бол, 2015 онд Кортни 3 хүүхдийнхээ эцэг эх болох Скотт Дисикээс холдсон байдаг.

Харин 2018 онд тэд нэгээс олон удаа хамтдаа харагдсаны дараа ямар нэг хайрын холбоо үүссэн гэх цуурхал гарсан ба тэр үед Трэвисийн охин Алабама, Кортни болон түүний охин Пенелопа нартай авхуулсан зургаа олон нийтэд хуваалцсан нь үүний нэг шалтгаан байж ч болох юм.

  1. Тэд 2021 онд хосууд болжээ

2019 оны байдлаар тэд болзоогоо мөн л үгүйсгэж энэ талаар Трэвис хэлэхдээ “Би Кортниг бас түүний гэр бүлийг маш их хайрладаг ч, зөвхөн найзын хайраар” гэжээ. Гэхдээ хосууд 2021 оны 2 сард инстаграмдаа албан ёсоор харилцаагаа ил болгож, хайрын илэрхийлэл болсон олон зураг бичлэгээ нийтлэсэн байна.

  1. Кортнигийн гэр бүл, хүүхдүүд болон хуучин нөхөр нь Трэвисийг түүний амьдралын нэг хэсэг болохыг хүлээн зөвшөөрсөн

Скотт Дисик нь Трэвис Баркерт төдийлөн дуртай биш ч, хайр дурлалын тал дээр боломжийн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ Кардашиан Женерийн гэр бүл Баркерын шүтэн бишрэгч хэмээн хэлж болохуйц бөгөөд Кортнигийн хүүхдүүд болох Мейсон, Пенелопа, Рэйн нар ч түүнтэй хөгжилтэй зугаацаж байгаа дүр зураг ажиглагддаг.

  1. Трэвис Баркерын хүүхдүүд Кортниг аль хэдийн “Ээж” гэж дуудах болжээ

Баркер, Шанна Моаклертой амьдарч байхдаа Алабама, Лэндон хэмээх 2 хүүхдүүдийн эцэг болсон бөгөөд том охин Атиана Оскар Де Ла Хойагийн хойд аав юм. Түүнчлэн Алабама, Пенелопатай найзалсан нь хосуудыг илүү ойр болоход тусалсан байдаг. Мөн Алабама хойд эх болох Кортнидоо 42 насны төрсөн өдрөөр нь инстаграмаар дамжуулан мэнд хүргэжээ.

  1. Тэд шинэ хүүхэдтэй болохыг хүсчээ

Кортни, Трэвис нар өөрсдийн 6 хүүхдийг  дүүтэй болгохыг хүссэн бөгөөд “Kardashians” хэмээх шинэ шоунд Кортни, ээж Крис Женнертээ энэ тухайгаа хэлсэн.

  1. Хосууд гэрлэлтээ батлуулахаас өмнө Вегаст хуримаа хийв

Тэд хууль ёсны дагуу гэрлэхийнхээ өмнө Вегаст бяцхан хурим хийсэн ба үүнийгээ дадлага хийж байна хэмээн хошигножээ. Түүнчлэн үүний дараа цахим хуудсандаа шөнийн 2 цагт нээлттэй сүмрүү очсон зургаа байршуулсан аж.

  1. Тревис Баркер, Кортни Кардашиан нар бие биедээ ухаангүй хайртай

Эцэст нь Кортни гайхалтай цагаан мини даашинз өмсөн хосууд албан ёсоор хуримлажээ. Мөн тэдний нийтэлсэн зургийн тайлбар нь “Үхэл биднийг салгах хүртэл” гэсэн байлаа. Төөрч будилж явсаар алдарт Кардашиан маань жинхэнэ хайраа олж чадсан гэж найдаж байна. Хуучин нөхөртэйгээ таарамж муутай, үргэлж маргалдаж, бухимдалтай байгаа нь шоунаас илхэн харагддаг байсан. Харин одоо түүний нүүрнээс аз жаргал, инээд хөөр салахаа больсон гэхэд болно. Кортниг эцэст нь аз жаргалаа олсонд баярлаж буй хүмүүс олон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!