Хорт хавдартай хамгийн хүчтэй тэмцдэг хүнсний ногоо: Хавдартай хүмүүст энэ ногоог идэхийг зөвлөдөг

Байцаа нь фитохимийн бодис агуулдгаараа онцлог бөгөөд байцааг даршилж шүүсийг нь уувал хорт хавдрын эсрэг хүчтэй нөлөөтэй. Түүнчлэн энэ төрлийн ногоонд байцаанаас гадна, брокколи, цэцэгт байцаа, аспарагус буюу хэрээний нүд зэрэг ч бас ордог байна.

Байцаа хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй

Ихэнх оронд дайны дараах байдал хүндээр тусч, хүнс тэжээлийн хомсдолд орсон түүх байдаг. Харин Орос улсын хувьд энэ бүхэн мөн л асуудал болсон ч тухайн үеийн айл бүр хашаандаа намраас хойш хураасан төмс, даршилсан байцаатай байжээ. Ийм ч учраас өдөр тутамдаа байцаатай шөл, байцаа төмстэй хурга хийж, хар талх, сонгино, давсаар амтлан хооллодог байсан ба зөвхөн баярын өдрүүдэд л мах, цөцгийн тос, элсэн чихэр зэргийг хэрэглэдэг байжээ. Гэхдээ хожмоо судлахад тэр үеийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо одоогийнхоос хамаагүй бага байсан нь байцаа иддэгтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн үүн дээр нэмээд цэвэр агаараар амьсгалах, бага элсэн чихэр хэрэглэх цаашлаад, ус түлээ бэлдэхийн тулд бараг л биеийн тамирын дасгал хийсэнтэй дүйцэхүйц хүч зарцуулдаг байсан зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн нь гарцаагүй.

Түүнчлэн даршилсан байцаа нь өнөө үед ч гэсэн олон төрлийн хоолонд багтдаг ба ОХУ-ын доктор Будвиг, өглөөдөө 1 аяга байцааны шүүс уух нь маш олон төрлийн ашигтайгаас, хамгийн үр дүнтэй нь хорт хавдрыг устгах нөлөө гэдгийг тайлбарласан ба байцааг даршлах үед исэлдэх үйл явц үүсч, үүнээс ялгарсан шүүс нь уг өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг аж. Мөн байцааны төрлийн ногоонуудыг сайтар зажилж идсэнээр шим тэжээлүүд нь задарч илүү үр дүнтэй байхыг нэмж санууллаа.

Үүнээс гадна үр тариа, жимс жимсгэнэ зэрэг нь эрүүл мэндэд таны бодсоноос ч их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд исгэсэн шар буурцаг нь “Басилус Субтилис” хэмээх маш ховор боловч биед тун тустай бактерийг бий болгодог байна.

Мөн хамгийн сонирхолтой нь бүдүүн гэдэсний нэг шоо хэмжээтэй газарт 1 их наяд бактер агуулагддаг ба дархлааны эсийн 75 орчим хувь нь гэдэсний ханын дагуу байрладаг аж. Эдгээр нь голчлон дээрх амин чухал нянгаас бүрдсэн байхын зэрэгцээ биеийн бүх эсүүд нийлээд бүдүүн гэдэсний эсүүдийн аравны нэгийг бүрдүүлсэнтэй тэнцдэг гэнэ. Мэдээж энэ тоо харьцангуй их байгаа нь боловсруулах тогтолцоонд бидний идэж уусан бүх хортой, хоргүй бүтээгдэхүүнүүд ордогтой холбоотой байдаг. Дээрээс нь уг бактериуд нь бие махбодод шаардлагатай олон чухал хүчил, амин дэмүүдийг үйлдвэрлэж, дархлааны эсийг идэвхжүүлэхэд түлхэц өгдөг.

Тиймээс орчин цагт хүмүүс пробиотик буюу ашигт бактери агуулсан хүнсний нэмэлтүүдийг дархлаа дэмжих зорилгоор ихээр хэрэглэх болсон ба ихэвчлэн 1 капсулд 10 тэрбум бактер байдаг гэж тооцоолжээ. Харин 1 аяга даршилсан байцааны шүүсэнд 10 их наяд ашигт бактери агуулагддаг нь батлагдсан бөгөөд байнга ууснаар маш эерэг өөрчлөлтүүдийг авчрах юм. Гэхдээ зөвхөн шүүсийг нь уугаад зогсохгүй байцааны төрлийн ногоонуудыг түүхийгээр нь ч идэх боломжтой. Магадгүй энэ нь амтгүй сул санагдаж болох ч, өндөр температурт болгосон ногоо нь шим тэжээлээ алдаж, хорт хавдрын эсрэг шинж чанар нь буурдгийг санах хэрэгтэй. Мөн доктор Беливьюгийн лабораторид хийсэн туршилтаар байцааны шүүс нь муу бодисыг хөөж, ялангуяа тархины хорт хавдрын эсрэг цорын ганц байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ.

Үүний зэрэгцээ байцаанд огт дургүй хүмүүс байвал, Сульфорапин хэмээх бэлдмэлээс өдөрт дор хаяж 35 гр уувал зохих ба энэ нь 100-500 гр түүхий байцаа идсэнтэй тэнцэх юм. Гэхдээ үүнийг шүүс хэлбэрээр уувал илүү органик бөгөөд нэмэлтээр лууван, алим, нимбэгийн шүүстэй хольж уух боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!