Өглөө бүр амттай зүйл идээд өөхөн давхаргаа хайлуулж болох сонирхолтой арга

Судлаачид дараах бүтээгдэхүүнийг жингээ хасах төгс өглөөний цай гэж үздэг бөгөөд биеийг хорт бодисоос цэвэрлэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Мөн энэ нь маш амттай болдгоос гадна тогтмол идсэнээр 3-5 кг хасах боломжтой.

Орц:

  • овъёос- 2 халбага
  • кефир- 1 аяга /эсвэл тослог багатай тараг/
  • нунтаг какао- 1 халбага
  • нунтаг маалингийн үр- 1 халбага
  • том чавга- 5-7ш

Хийх арга:

  1. Үүнийг голчлон орой хийгээд, маргааш өглөө нь идвэл тохиромжтой байдаг.
  2. Юун түрүүнд чавгаа саванд хийж, 100 гр буцалсан ус дээрээс нь хийгээд, тагийг нь таглан 10 орчим минут байлгана.
  3. Тусдаа саванд овъёос, какао, маалингийн үрийг хийж, дээр нь кефирээ нэмээд сайтар холино.
  4. Дэвтээсэн чавгыг хуваагаад бэлдсэн холимогтоо нэмж, холигч ашиглан зутан болгох хэрэгтэй.
  5. Үүнийгээ хөргөгчинд хадгална.
  6. Эцэст нь та өдөр бүр өглөөний цайндаа ууснаар 7 хоногийн дотор үр дүнг нь мэдрэх болно.

Түүнчлэн анх идэхэд гэдэс эвгүйрхэх мэдрэмж төрж болох ба энэ нь түр зуурын асуудал гэдгийг анхаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!