Кортни Кардашианы гайхалтай хурим: Түүний эгч дүүсийн гоёл олны харцыг булааж байна

Алдарт гэр бүл Италийн Портофино хотод Кортни Кардашиан, Трэвис Баркер нарын хуримыг хийх үеэр Dolce&Gabbana брендээр ижилсэж, олны нүдийг хужирлалаа.

Түүнчлэн 43 настай Кортни, 46 настай Баркер нар 5.20-ны баасан гарагт Ristorante Puny-д оройн зоог барьсан ба тэр орой сүйт бүсгүй тод улаан өнгийн Dolce&Gabbana даашинзыг ижил өнгийн үслэг эдлэл болон өсгийттэй хослуулан, үсээ тийм ч их хичээгээгүй мэт янзалсан нь тун ч гайхалтай харагдаж байв.

Харин Ким Кардашианы хувьд мөн адил  Dolce&Gabbana брендийн өндөр суудалтай хар саарал өмдийг цагаан шаргал үсэн дээрээ хослуулсан бол, Кайли Женнер ижил брендийн хар өнгийн мини даашинзыг урт гутал болон мото гар цүнхтэй зохицуулан өмсжээ.

Мөн NBA-н тоглогч Девин Бүүкертэй хөтлөлцөн гарч ирсэн 26 настай супер модель Кендалл Женнер  Dolce&Gabbana-н торгомсог даашинз дээр өсгийтэй гутал, улаан загалмайгаар гоёсон харагдлаа.

Хлое Кардашиан тэр өдөр адил брендийн даашинз өмсөж, хар жижиг цүнх, өсгийтэй гутал, бөөрөнхий нарны шилээр гангарчээ.

Үүгээр зогсохгүй, 5.21-ний бямба гараг буюу хуримын өмнөх өдрөө Кортни, Баркер нар дарвуулт завинд сууж өдрийн хоол идсэн бөгөөд Кортни тухайн өдөр голдоо шашны сүлд дүрс бүхий хар мини даашинзыг урт хар бээлий, цэнхэр имжээртэй хар гивлүүртэй хослуулсан байв.

41 настай Ким хуримын өмнөх өдөр хар өнгийн бариу Dolce&Gabbana даашинз өмссөн ба 24 настай Кайли сарнайн хээтэй урт даашинзтай сүрэл цүнх болон өнгөгүй шаахайг зохицуулсан байв.

Түүнчлэн тэр өдөр Кендалл дүү шигээ цэцэгтэй даашинз өмссөн бөгөөд тэд хоёулаа уруулаа улаанаар будсан нь илүү эрч хүчтэй харагдуулж байлаа.

37 настай Хлое-н хувьд мөн л Dolce&Gabbana-н алчуур зангидсан мэт загвартай богино даашинз сонгосон ба өвдөг хүрсэн урт гутал өмсөж, торгон ороолт зүүжээ.

Харин ээж 66 настай Крис Женнер нь шаргал ирвэсэн суудалтай даашинзыг ижил өнгийн цүнхтэй хослуулсан нь тун тохиромжтой харагдаж байв.

5.22-ны ням гаригт буюу хуримын өдөр сүйт бүсгүй торго болон торон материал хослуулсан миний даашинз өмссөн ба Vogue сэтгүүл энэ талаар бичихдээ, уг даашинзыг дотуур хувцаснаас санаа аван хийснээс гадна Баркерын гавлын ясны шивээстэй хослуулсан хэмээн нийтэлжээ. Мөн Кортни уг сэтгүүлд ярилцлага өгөхдөө Доменико, Стефано нартай хамтран даашинзаа бүтээсэн нь үнэхээр мөрөөдөл биелсэн мэт санагдаж байна гэжээ.

5.22-ны ням гараг болох хуримын өмнө Ким, алдарт брендийн саарал өнгийн хослолтой гарч ирэв.

Дээр дурдсанчлан сүйт бүсгүй корсет хийцтэй торгон мини даашинзаар гангарлаа.

Тэрээр Кортнигийн хуримын үеэр торон өдтэй цагаан даашинз өмсөв.

Кендалл хуримын ёслолд оролцохдоо нарийн даашинз өмссөн нь эгц шатаар өгсөхөд хүндрэлтэй байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!