Үс ургуулж, эрүүл болгох сонирхолтой дасгалууд: Дасгалыг зөвхөн турах гэж хийдэггүй

Үсээ эрүүл, бат бөх байлгахын тулд шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх, үр дүн муутай олон арга турших зэрэг санхүү болоод цаг хугацааны хувьд нилээд зарлагатай байдаг. Гэхдээ заавал энэ төрлийн аргыг туршихгүйгээр гэртээ хийж болох доорх энгийн дасгалуудыг хийснээр хүссэн үр дүндээ хүрэхэд тустай байдаг.

  1. Хуйхандаа иллэг хийх

Үсээ урт, өтгөн ургуулахыг хүсвэл хуйхандаа энгийн иллэг хийх хэрэгтэй ба энэ нь цусны эргэлтийг сайжруулах давуу талтай. Үүний тулд:

  • Хуйхаа толгойн оройноос эхлээд тойрог хөдөлгөөнөөр массажилж эхэлнэ.
  • Өдөрт 5-10 минутын турш уг аргыг хэрэглэх ёстой ба толгойн хажуу болон ар талд ижил массажилж өгнө.

Мөн та гарны оролцоогүй дээрх дасгалыг хялбархан хийх боломжтой:

  • Хөмсгөө аль болох өндөр өргөж, 2 минутын турш бариарай.
  • Дараа нь хөмсгөө зангидах мэт хооронд нь ойртуулж мөн адил 2 минут барина.

Энэ байдлаар үүнийг өдөрт хэд хэд хийх шаардлагатай бөгөөд үсний ургалтыг дэмжихээс гадна стресс, бухимдлаас ангижрахад хүртэл тустай аж.

 Энэтхэг толгойн массаж хийх

Энэтхэгийн толгой массаж нь 1000 гаруй жилийн түүхтэй эртний дасгал бөгөөд Марма цэг гэж нэрлэгддэг чухал хэсгүүдэд үйлчилж өгдгөөрөө онцлог юм.

Ингэхдээ:

  • 2 гарын хуруугаараа хуйхаа зөөлөн үрж, 2-3 удаагийн давтамжтай хийнэ.
  • Гарынхаа алгаар хоёр талын шанаагаа хөнгөн дарж тойруулан массажилна.
  • Мөн мөрөндөө ч бас ижил массаж хийх ба мөр хүзүүний зааг орчимд дээш доош чиглэлтэй иллэг хийж, 1 талдаа 3 удаа давтаж хийнэ.

Түүнчлэн уг массаж нь нүүрний булчинг тайвшруулж, нүдний ядаргаа, нойргүйдлийг арилгах давхар нөлөөтэй.

  1. Хүзүүний дасгалууд хийх

Хүзүүний дасгалууд нь үсны ургалтыг ихээр дэмждэг ба гол нь хүзүүний булчингуудыг сайтар сунгах хэрэгтэй. Үүнд:

  • Гараа унжуулан цэх зогсоно.
  • Толгойгоо урагш хойш болон 2 хажуу талруугаа хөдөлгөж, чадах чинээгээрээ сунгаад 10 секунд орчим барина.

Мөн уг дасгал хийснээр цусны урсгалыг сайжруулан, энэ нь эргээд үсний эрүүл байдлыг хангаад зогсохгүй гэмтсэн үсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй.

  1. Йог хийх

Йог нь стресс тайлах хамгийн түгээмэл аргуудын нэг гэдгийг ихэнх хүмүүс мэддэг. Харин стресс нь үс унах гол шалтгаан болдог тул энэ арга нь үс уналтын эсрэг чухал нөлөөтэй болох нь батлагдсан юм. Йог хийхдээ:

  • Гараа дээш өргөн босоогоороо зогсоно.
  • Дараа нь өвдгөө нугалахгүйгээр гараараа хөлийн үзүүртээ хүрэхийг хичээх бөгөөд өдөрт 5-10 удаа хийснээр үр дүн аажмаар мэдэгдэнэ.

Түүнчлэн үс унахаас сэргийлж, Важрасана гэх йогийн дасгалыг хийж болох ба зөвхөн үдийн эсвэл оройн хоолны дараа хийх ёстойг анхаараарай.

Үүний тулд эхлээд, завилж суугаад гараа гуян дээрээ тавина. Хамгийн гол нь чимээгүй, тав тухтай нөхцөлд аль болох энэ байрлалаараа удаан сууж, дотоод амар амгаланг олон, гадны сөрөг энергиэс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.

  1. Амьсгалын дасгал хийх

Зарим йогийн төрлийн амьсгалын дасгалууд нь үсийг эрүүл байхад тусалдаг. Ялангуяа Энэтхэгийн Капал Бхати буюу “Гялалзсан толгой” хэмээх утгатай амьсгалын дасгал нь онцгой нөлөөтэй ба гэртээ хялбархан хийх боломжтой.

  • Та нуруугаа эгцлэн тухтай байрлалд сууж, уг дасгалыг эхлэх ёстой.
  • Дараа нь гүнзгий амьсгаа аваад аль чадахаараа гэдсээ татна. Ингэхдээ Амьсгалаа гүн авч удаан гаргаарай.
  • Өдөрт дунджаар 20 удаа яг ижилхэн хийнэ.

Мөн Капал Бхати нь  хуйхыг хүчилтөрөгчөөр хангаж, шинэ эрүүл үс ургахад нөлөөлдөг. Түүнчлэн үсний угийг бат бөх байлгаж, эрт бууралтахаас хүртэл сэргийлдэг байна.

  1. Урвуу байрлал авах

Толгойгоо доош нь унжуулж хэвтэх нь үсний ургалтыг өдөөх хамгийн түгээмэл арга бөгөөд 2 хэсгээс бүрдэнэ. Эхлээд та үсний уутанцрыг идэвхжүүлэхийн тулд дээр дурдсан толгой массажийг хийж өгөөд, дараа нь толгойгоороо зураг дээрх шиг байрлал авах хэрэгтэй. Харин үүнийг илүү дэлгэрүүлэн тайлбарлавал:

  • Үсэндээ оливийн тос, кокосын тос, арган тос зэрэг аль тохиромжтой тосоо түрхээд сайтар самнаж массажилна.
  • Бусад массажнуудын адил тойрог хэлбэрээр зөөлөн илж, цагийн зүүний дагуу болон эсрэг хөдөлгөөнөөр тус бүр 5 минут зарцуулна.
  • Толгойгоо орны ирмэгээс унжуулаад 4 минутын турш хэвтэнэ.

Харин 4 минут өнгөрсний дараа толгойгоо аажмаар эргүүлж, орноосоо босоод үсний тосыг угаах хэрэгтэй. Үүнийг сар тутамд 7 хоногийн турш хийхийг зөвлөдөг бөгөөд хүсвэл үснийхээ уртыг хэмжиж, хэр урт ургасан эсэхийг нь тооцоолох боломжтой.

  1. Кардио дасгал хийх

Үс арчилгааны нэг хэсэгт кардио дасгал багтдаг нь тун сонирхолтой санагдаж болох ч, уг дасгалыг хийснээр үс хуурайшихаас сэргийлдэг “Сибом” гэх тослог бодисыг ялгаруулах ба нэг ёсондоо үс тасарч унах, хугарах зэрэг асуудлыг шийдэж өгдөг аж. Түүнчлэн таньд кардио хийсний дараа биеэ тайвшруулж халуун усанд орохыг санал болгож байна.

Харин энэ дасгалаа хийхдээ:

  • 2 хөлөө нийлүүлэн гараа гүйх байрлалд авна.
  • Үүний дараа өвдгөө бага зэрэг нугалж, зүүнээс баруун баруунаас зүүн гэхчлэн 2 тийш үсэрнэ.
  • Энэ үйлдлээ дурын тоогоор хийх боломжтой.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!