Рианна болон A$AP Rocky нарын хэл ам дагуулсан хайрын түүх
Тэдний харилцаа 10 орчим жил үргэлжилсний эцэст 2020 онд хосууд болж, мөн оны 1 сард хүүхэдтэй болсноо зарласан билээ. Харин саяхан тэд анхны хүүгээ угтан авсан ба эцэг эх болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлжээ. Одоо тэд Лос Анжелес дахь гэртээ байгаа бөгөөд хосуудын сонирхол татам түүхийг уг нийтлэлээр дамжуулан хүргэж байна.
Тэд хоёул хөгжмийн чиглэлээр гараагаа эхэлсэн ч өөр салбарлуу оржээ
Дуучин Рианна жүжигчин, бизнес эрхлэгчийн карьераасаа гадна, одоо ээжийн үүргийг давхар биелүүлээд байгаа амжилттай бүсгүй юм. Тэрээр Барбадос хотод төрсөн бөгөөд 14 настайдаа Жэй-Зитэй гэрээ байгуулан дууны салбарт оржээ. Мөн Рианна нүүр будалтаараа өөрийн онцлогийг илэрхийлэх дуртай учраас 2017 онд “Fenty Beauty” гэх брендийг гаргажээ. Харин Рокигийн хувьд 2011 онд дуу бичлэгийн гэрээ байгуулж, 3 цомог гаргаснаар амжилтын гараагаа эхэлсэн ба “Dior Homme” брендийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан туршлагатай.
Тэд шагнал гардуулах ёслолын үеэр танилцжээ
Дээр дурдсанчлан хосууд бие биеэ мэддэг болоод 10 орчим жил болсноос гадна 2012 онд MTV-ийн шагнал гардуулах ёслол дээр анх танилцаж байжээ. Мөн тэд уг арга хэмжээнээс хойш 1 жилийн дараа хамтдаа аялан тоглолтод оролцов.
Түүнчлэн Рианна, Роки нар 2020 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд Лос Анжелесаас Нью Йорк хүртэлх улс дамнасан тоглолтынхоо үеэр дуучин бүсгүй “Роки миний гэр бүл болсон” хэмээн хэлсэн бол Роки ч мөн адил Рианнаг амьдралынх нь цор ганц хайр гэдгийг илэрхийлсэн байдаг.
Рианна болзоот залуугаа гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахаар Барбадос руу хамт явжээ
Рианна ээждээ Рокиг танилцуулсан тухайгаа хэлэхдээ “Ээж маань хүн танихдаа маш сайн, эхлээд хэнийг ч гэсэн сайтар ажиглаад дараа нь дүгнэдэг. Гэхдээ тэр Рокийг харсан тэр үеэс л түүнийг мэддэг юм шиг үнэхээр найрсаг хандаж байсан” хэмээн дурдав.
Хосууд хүүхэдтэй болсноо зарлалаа
2022 оны 1 сард тэд Нью Йоркийн Харлем хотод зугаалж байхдаа анх удаа цүдгэр гэдсээ олны өмнө харуулсан үйл явдал болсон юм.
Рианнагийн жирэмслэлт
Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би ээж болсондоо хязгааргүй их талархаж, үүнээс илүү аз жаргал байхгүй мэт санагдаж байна. Дээрээс нь хүүхдийнхээ төлөө өмнөхөөсөө их хичээх ёстой гэсэн бодол төрж, бүх ээжүүдээс урам зориг авдаг” гэж хэлжээ.