Гоё сайхан харагдах тийм ч хэцүү биш: Хямд төсөр аргаар хөөрхөн төрхөө хадгалах энгийн аргууд

Охид эмэгтэйчүүдийн хувьд сонин сэтгүүл, зурагт, ялангуяа интернэтээс гоо сайхны хэрэгцээт зөвлөмжүүдийг авч, аль үр дүнтэй гэснийг туршиж үздэг. Гэхдээ зарим тохиолдолд тэдгээр аргууд нь төдийлөн санаснаар нөлөөлөхгүй, тэр ч байтугай байдлыг улам дордуулах нь ажиглагддаг.  Тиймээс бид энэ удаа олон туршилтаар батлагдсан гоо сайхны асуудлыг шийдэх 7 аргыг танд танилцуулах гэж байна.

  1. Үсээ чийгшүүлэх (өмнө/чийгшүүлэх үе/дараа)

Хэрэв та үсээ зөөлөн намирсан болгохыг хүсвэл уг аргыг хэрэглээрэй. Ингэхдээ унтахынхаа өмнө үсэндээ тос түрхэн урт оймсонд үсээ унжуулан хийгээд боож өгнө. Үүнийгээ шөнөжин байлгаад өглөө сэрээд угаавал үс тань эрүүл чийгшилтэй болох болно.

  1. Арзгар үс

Өглөө босоод толинд харахад үс хөвсийж, зарим нь дээшээ сөрдийж арзайх үе байдаг шүү дээ. Тэгвэл ийм тохиолдолд зүгээр л шүдний утсыг үстэйгээ параллель хэлбэрээр барьж байгаад хэд хэд үрэх юм бол индүү сэнсний шаардлагагүй амархан хэвэнд орж, эмх цэгцтэй харагдана.

  1. Даашинзны цахилгаан

Даашинзаа өмсөх эсвэл тайлах үед гар хүрэхгүй, заавал хэн нэгнээс тусламж хүсэх шаардлага гарах нь бий. Гэхдээ энэ үед даашинзны цахилгаанд урт утас уяад татвал огт асуудал үүсэхгүй.

  1. Сормуусаа зөв будах

Өтгөн урт сормуустай болохыг хүсч байвал будахаасаа өмнө бага зэрэг өө дарагч түрхээрэй. Энэ нь таны сормуусыг хооронд нь наалдахаас сэргийлж илүү урт харагдахад тусална.

  1. Хөхний даруулганы мөр

Том эсвэл дугуй энгэртэй цамц өмсөхөд даруулганы мөр ил гарч онцгүй харагддаг. Харин үүнийг далд хийхийн тулд даруулгаа өмсөхөөсөө өмнө мөрийг нь нэг эргүүлж байгаад зүүвэл илүү бариу хөдөлгөөнгүй болж цамцны цаанаас цухуйхгүй байх давуу талтай.

  1. Сүүдэр тавих

Сүүдэр тавих хамгийн шалгарсан арга бол наалддаг тууз ашиглан будах юм. Юун түрүүнд уруулын жавьжнаас чихний дээд хэсэг хүртэл нарийн тууз наагаад үүссэн дээд шугамын дагуу сүүдрээ тавих хэрэгтэй. Ингэвэл өөгүй мэт төгс будалт болох ба туузаа авсны дараа тэр хэсгийн крем арилсан байвал бага зэрэг энгэсэг түрхэхэд хангалттай. Дараа нь будгаа удаан тогтоцтой байлгахын тулд спрей  цацаж өгнө.

  1. Тослог үс

Үс тань төрөлхийн тослог бол долоо хоногт нэг удаа шампуниар угаасны дараа алимны цуутай усаар зайлах шаардлагатай. Мөн үүнээс гадна энэ усаа шүршигчинд хийж, хуйхандаа цацаад, 3-5 минут байлгаад аажуухан иллэг хийх хэрэгтэй. Энэ нь хуйхны PH-ыг тэнцвэржүүлж хэт их тослогийг багасгахад тусална. Нэмж хэлэхэд алимны цууг байнга хэрэглэвэл мөөгөнцөр болон үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!