50 насандаа ч хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэгдэж яваа Женнипер Лопезийн мөнхийн гоо үзэсгэлэн, дэгжин төрхийн нууц юу вэ?

Алдарт дуучин Женнифер Лопез энэ жил 53 нас хүрч байгаа бөгөөд нас ахих тусмаа улам үзэсгэлэнтэй, хараа булаам болж буйтай олон хүн хүн санал нийлэх биз. Харин түүний энэ залуу байдалд чухам юу нөлөөлдөг талаар олж мэдэцгээе.

Ж.Ло ихэвчлэн өндөр өсгийт өмсдөг

Өндөр өсгийтэй гутал нь түүнийг илүү өндөр туранхайгаас гадна загварлаг дэгжин харагдах гол зүйл болдог.

  1. Женнифер цагирган ээмэг нь ямар ч хувцсыг амилуулдгийг сайн мэддэг

Дуучин бүсгүй карьерынхаа эхэн үеэс эхлээд одоо ч хүртэл цагираган эмгийг байнга зүүдэг бөгөөд түүний загварын хэв маягийн нэг хэсэг гэдэг нь тодорхой болжээ. Түүнчлэн Женниферийн уг ээмгийг клип, улаан хивсний ёслол, үдэшлэг зэргээс ч харах боломжтой.

  1. Топ өмсөх нь түүний хувьд хамгийн тохиромжтой сонголт юм.

Богино топ нь Ж.логийн дүр төрхийг илүү онцолж залуу загварлаг харагдуулдаг. Тэрээр үүнийг өндөр суудалтай өмд, баярын болоод өдөр тутмын хувцаслалттай гайхалтай зохицуулан өмсөж чаддаг. Үүнээс гадна топ нь ямар ч ширүүн төрхтэй, хүнийг хөнгөн эмэгтэйлэг харагдуулах давуу талтай.

  1. Тэрээр нэг өнгөөр дагнаж хувцаслах дуртай

Женнифер өөр өөр материалтай боловч ижил өнгийн хувцас өмсөж, тухайн өдрийн дүр төрхөө бүрдүүлснээр тансаг бөгөөд сэтгэл татам харагдах нь бий.

  1. Дуучин бүсгүй шаргал өнгийн хувцсанд дуртай.

Лопезийн царай төрхөнд ямар ч өнгө зохицохоор байдаг ч, биений өнгө буюу шаргалдуу өнгө илүү гэгээлэг, гоёмсог байхад нь тусалдаг. Түүнчлэн Ж.ло нүүр будалтдаа ч бас шаргал өнгийг түлхүү ашигладаг байна.

  1. Том хүрээтэй нарны шил-түүний нэрийн хуудас

Женнифер гадаад төрхөө нууцлаг ихэмсэг харагдуулахын тулд “Cat’s eye” “Aviator” хэв маягийн, ombre эффекттэй шил зүүх нь элбэг.

  1. Түүний дур булаам байдлын нууц нь үсээ шууж боох арга юм.

Тэр уг засалтыг энгийн, зураг авалтын, тэр ч бүү хэл чухал үйл явдлын үед ч ашигладаг байна. Учир нь ингэснээр Женниферийн хацрын яс болон нүд хөмсгийг маш сайн тодотгож өгдөг аж.

  1. Ж.логийн хувьд гялалзсан хувцас өмсөх тусмаа илүү сайхан харагддаг

Лопез энэ төрлийн хувцсанд тун дуртай төдийгүй боломж гарсан бүх үедээ өмсдөг. Харин тохиромжгүй нөхцөлд бол зөвхөн гоёл чимэглэлээ гял цал байлгахаар сонгодог гэнэ. Мөн дашрамд хэлэхэд тэрээр хиймэл алмазаар бүрсэн аяганы бүхэл бүтэн цуглуулгатай аж.

  1. Ямар ч төрлийн хувцсыг комбинзоноор орлуулах боломжтой.

Дуучин эмэгтэй жирийн нэг комбинзон өмссөн ч супер од шиг харагддаг нь үнэхээр гайхалтай хэрэг. Магадгүй үүний нууц нь түүний үзэсгэлэнт царайнд оршиж байж ч болох юм.

  1. Хувцаслалтаа илүү загварлаг болгохын тулд бүс ашигладаг

Олны танил тэрээр тайлаа гаргах үүднээс бүс зүүдэг. Түүнчлэн жирэмсэн байх үедээ ч тэр цүдгэр гэдсээ онцлох зорилгоор алтлаг бүс зүүж байжээ.

  1. Ихэвчлэн мөр гарсан хувцас өмсдөг

Ийм хувцас нь энгийн загвартай харьцуулбал хамаагүй эмэгтэйлэг, гоолиг төрхийг бий болгох чадвартай учраас Женниферийн байнгын сонголт болжээ.

  1. Түүний хувцасны шүүгээнд шулуун банзал заавал байдаг

Тэрээр олон жилийн турш шулуун загвартай банзал өмсөж байгаа нь дэгжин харагдах бас нэг нууц нь аж. Гэхдээ сүүлийн үед мини буюу богино банзалыг ч бас төрөл бүрийн хэв маягтай хослуулах болжээ.

  1. Олон давхар бугуйвч зүүдэг

Бугуйвч нь дүр төрхийг өөрчилж, хүмүүсийн анхаарлыг татах өндөр чадвартай. Харин Ж.логийн хувьд үл нийцэх загваруудыг хослуулж, өвөрмөц  төрх бүрдүүлдэг. Жишээ нь, дэгжин даашинз дээр рок бугуйвч зүүх гэх мэт. Мөн тэрээр зарим үед гарын бүх хуруундаа бөгж зүүж харагддаг.

Нэмэлт: Женнифер Лопез өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурсан

Лопезыг алдрын тавцанд хүрэх тэр үед дэлхий нийтээрээ туранхай, жин багатай эмэгтэйчүүдийг шүтэн биширч байсан тул түүнийг олон хүн шүүмжилж, жингээ хасахыг зөвлөж байжээ. Гэхдээ Женнифер өөрийгөө тэр хэвээр нь хүлээн зөвшөөрч турах гэж зүтгээгүй ба энэ талаараа хэлэхдээ “Намайг бага байхад бүгд л над шиг байсан. Тиймдээ ч би махлаг байх нь буруу биш харин ч үзэсгэлэнтэй гэж боддог” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!