Дуучин Дэлгэрмөрөнгийн хайр цацруулсан гэр бүлийн аз жаргалтай мөч

Дуучин Т.Дэлгэрмөрөн Дорноговь аймгийн 14 сумдаар 16 хоногийн турш аялан тоглолтоо амжилттай тоглож дуусаад иржээ. Энэ тухай түүний гэргий Х.Анандаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичжээ.

Тэрээр: “Оройн мэндээ манайхаан. Холоос сэтгэл шингээн ирсэн хүнсээрээ. Оройн хоолны ширээгээ заслаа. 16 хоногийн аялан тоглолтын баг хамт олонтойгоо өдөр бүр борцтой будаатай цай, цуйвангаар дайлуулаад ирсэн аялалын ахлагч мундаг дуучин, бидний хайртай өрх гэрийн тэргүүндээ Солонгон аашт нь захиалсан хоолыг нь шагнал болгон хийж өглөө.

Хэсэгтээ л цуйван идэхээргүй болсон ханиасаа цуйван идэх үү гэж асуусан чинь…

Монголчууд бид хэзээ ч цуйвангаасаа уйдахгүй ээ, гэхдээ надад амалсан хоолоо хийгээд өгөөч гээд чин сэтгэлээсээ гуйж байна шүү.

Хайр шингээж, шинэхэн ирсэн загас хясаануудаараа гараа гаргаж ураллаа даа.” гэсэн байна. Хосууддаа цаашдын амьдралд нь аз жаргал хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!