Зун болохоор л эмэгтэйчүүдийн залхалгүй гаргаж өмсдөг хувцаснууд: Одоо шинээр солих цаг иржээ
Зарим хувцаснууд удаан хугацаанд охид бүсгүйчүүдийн гол төрхийг бүрдүүлсээр ирсэн ч жил өнгөрөх тусам тэдгээр нь трендээс гарч байгааг нь анзаардаггүй. Тиймээс аль загвар хэрхэн шинэчлэгдсэнийг доорх нийтлэлээс сонирхоорой.
- Бариу подволк
Ийм подволк нь орчин үед бараг л бүх хувцастай зохицохоо больж, хуучинсаг уйтгартай харагдуулах болсон. Тиймээс энгэртээ ямар нэг зураггүй бага зэрэг сул подволк сонгосноор ихэнх загвартай нийцэх давуу талтай. Дээрээс нь даавуун материалтай, энгэр болон ханцуйных нь урт яг таарсан хэмжээтэйг сонгох ёстойг санаарай.
- Даашинз
Өргөн сул цамц нь эмэгтэйчүүдийг туранхай харагдуулах талтай хэрнээ зуны улиралд тийм ч аятайхан байдаггүй. Харин ганцхан энэ улиралд өмсөж болох сүүлийн үеийн мода бол дөрвөлжин энгэртэй даашинз юм. Энэ нь огт бариу биш атлаа биеийн галбирыг тодотгож, эмэгтэйлэг дүр төрхийг бий болгодог.
- Товчтой банзал
Ийм банзал нь хараахан загвараас гараагүй байгаа боловч олны дунд түгээмэл ажиглагдаж, нэг ёсны форм болсон гэхэд буруудахгүй. Тиймээс бусад өөр загварын банзлуудаас сонголтоо хийхийг хичээгээрэй. Жишээ нь, миди буюу урт банзал нь албаны болон чөлөөт гээд ямар ч төрхийг бүрдүүлэхэд тусалдаг.
- Цамцан загвартай даашинз
Цамцан даашинз нэг хэсэг эвтэйхэн, дэгжин байдлыг бий болгодог байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хуучин загварт тооцогдох болсон тул оронд нь арай шинэлэг загвартай, өргөн ханцуйтай энэ төрлийн даашинзыг сонгоорой.
- Нарийн хүрээтэй нүдний шил
Орчин үеийн загварлаг, нарны шилний жагсаалтаас нарийн хүрээтэй шил аль хэдийн халагджээ. Харин өнөө цагт эсрэгээрээ өргөн өнцөг хүрээтэй, олон төрлийн өнгийн эффекттэй шил моданд орсон байна.
- Biker шорт
Өнгөрсөн жилийн тухайд бараг бүх эмэгтэй biker шорт өмсөж, зуны өнгийг тодорхойлсон. Гэхдээ энэ шорт эргээд спорт хувцасны төрөлдөө орж охид бүсгүйчүүд ихэвчлэн савхин эсвэл өргөн өмдийг өмсөх хандлагатай байна.
- Сүрэл малгай
Сүрэл малгайг мартагдсан загварт тооцож байсан ч 2022 оны хавар-зуны олон шоун дээр энэ малгай харагдсанаар их хотын хэв маяг болжээ.
- Подволкон загвартай даашинз
Энэ даашинз нь өмсөхөд эвтэйхэн, биеийн хэлбэрээр сунадаг зэрэг нь олон бүсгүйчүүдэд таалагддаг байсан. Мэдээж хэдэн жилийн өмнөх загвар тул үүнийг А хэлбэрийн даашинзаар орлуулан өмсдөг болсон байна.
- Богино жинсэн шорт
Жинсэн шорт нь олон зуны турш хүн бүрийн шүүгээнд байсан ба энэ жилээс эхлэн илүү загварлаг, сул даавуун шорт өмсөх хандлагатай болжээ. Түүнчлэн ийм шорт нь ямар ч үед зохицож болдгоороо онцлог юм.
- Дугуй хоншоортой сандалнууд
Дугуй хоншоортой шаахайг бүх цаг үед хамгийн загварлагт оруулж байсан ч, саяхнаас эхлээд дөрвөлжин хоншоортой сандалыг дэлхийн алдартай загвар өмсөгчид нэлээдгүй өмсөж тренд болголоо. Мөн энэ нь жинсэн өмд, гоёлын даашинз гээд юун дээр ч маш сайхан зохицдогоороо алдартай.