Өндөгний хальсаа хаяхгүйгээр цуглуулж, өдөр тутамдаа өөрт ашигтайгаар хэрэглээрэй: Таны бодож байгаагаас илүү ашиг тустай

Хоол хийсний дараа өндөгний хальсаа ямар ч хэрэггүй гээд хаячихдаг юм биш биз. Тэгвэл энэ нь ургамал, үр тариа тарихад онцгой үүрэг гүйцэтгэдэг тул өндөгний хальсыг зөвөөр ашиглах 5 зөвлөмж нийтэлснийг хүлээн авна уу.

  1. Бордоо болгох

Өндөгний хальс нь их хэмжээний кальцийг агуулаад зогсохгүй эрдэс бодис, цахиур, фтор, цайр зэрэг ашигт элементүүдийг агуулдаг. Тиймээс та намар нь сайн ургац авахыг хүсвэл өндөгний хальсыг нунтаг болтол нь нүдээд хөрстэй хольж өгөх хэрэгтэй ба ингэснээр бүх шим тэжээл нь хөрсөнд шингэж, маш сайн бордоо болдог.

  1. Хөрсийг исэлдүүлэхэд ашиглах

Ургамал сайн ургах чухал хүчин зүйлсийн нэг нь яалт ч үгүй хөрс байдаг. Тиймээс нунтаг өндөгний хальсыг хөрсөнд цацаж өгснөөр ялзмагт шим тэжээлийг нэмэгдүүлэх нөлөөтэй байдаг.

  1. Хортон шавьжнаас хамгаалах

Өндөгний хальс нь хүлэмж, цэцэрлэгийн бүх хортон шавжийг устгахад онцгой нөлөө үзүүлдэг бөгөөд сайтар нунтаглан ургамлын тостой холиод шавж явж болох түгээмэл газруудад тавьж өгнө. Мөн заавал ямар нэг зүйлтэй холилгүй нунтаг хэвээр нь цацах ч боломжтой. Ингэснээр шавжнууд хэдэн өдрийн дараагаас үхэж, бараг л үзэгдэхээ болино гэсэн үг.

  1. Хөрсний хучлага болгох

Хэрэв та өндөгний хальсыг бутлахгүйгээр том томоор нь хөрсний дээд давхаргатай хольбол маш тохиромжтой хучлага болно. Мөн энэ нь эргээд хөрсний агаар нэвчих чадварыг нэмэгдүүлэх, чийгийг хадгалах, хогийн ургамал ургахаас сэргийлэх гэхчлэн олон давуу талыг авчирна.

  1. Суулгац бэлдэхдээ ашиглах

Өндөгний хальс нь ургамалд бүхий л талын ашиг тус үзүүлдэг учраас суулгац суулгахдаа ч бас ашиглаарай. Үүний тулд хальсыг нунтаглаж цэвэр устай холиод уусмал бэлдэнэ. Дараа нь тасалгааны болон гадаах ургамлыг услахдаа хэрэглэх ба таны санаснаас ч хурдан соёолох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!